Боловсролын салбарын хамтын хэлэлцээрт тусгагдсаны дагуу төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын албан хаагчдад сар бүр хоолны тодорхой нөхөх төлбөр олгохоор шийдвэрлэлээ. 2025 оны батлагдсан цалингийн санд багтаан хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2464 гаруй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 88.6 мянган албан хаагчдад сар бүр орон нутагт дунджаар 107,500 төгрөг, нийслэлд 172,000 төгрөгийг олгох юм.
ДэлгэрэнгүйВидео мэдээ
Нийслэлийн тусгай хэрэгцээт боловсролын 55 дугаар сургууль энэ хичээлийн жилээс “Талх нарийн боов, бариста”- гийн анги шинээр хичээллүүлж эхэлсэн юм. Тус сургууль суурь боловсролоос гадна тогооч, цэцэрлэгч, зочид буудлын үйлчлэгч гэх зэрэг нарийн мэргэжлээр сурагчдаа давхар бэлтгэдэг. Сурагчдаа мэргэжлийн ур чадварт ийнхүү суралцуулж байгаа нь төгсөөд бие даан хөдөлмөр эрхлэх боломжийг олгож буйгаараа давуу талтай.
ДэлгэрэнгүйХоолны түүхий эдийн зардлыг нэмэгдүүлснээр гарч буй эерэг өөрчлөлтийг Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрнаас сурвалжиллаа.
Дэлгэрэнгүй“Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг, зөвлөгөөнд Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сокорра Эскаланте болон бусад холбогдох албаныхан оролцлоо.
ДэлгэрэнгүйСургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичиг, гарын авлагын шинэчлэлийн явцын талаар тодрууллаа.
ДэлгэрэнгүйParent.edu.mn хаягаар эцэг эх, асран хамгаалагчид нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг баталгаажуулж байна. Эхний өдөр буюу өнөөдөр 09:00-18:00 цагийн хооронд улсын хэмжээнд 10.65 хувь, нийслэлд 15.86 хувьтай баталгаажуулалт хийжээ. Бүртгэл баталгаажуулах үйл явц энэ сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй













