Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд Анагаах ухааны бакалаврын сургалтад нийт 3 иргэнийг Боловсролын сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг сонгон шалгаруулж, Куба Улсын холбогдох байгууллагуудад хүргүүлэх болно.
Нэг. Тавигдах шаардлага
Ерөнхий боловсрол төгссөн, бүрэн дунд боловсролын үнэмлэх, дүнгийн хавсралтын хамт (90-ээс голч дүнтэй), эсхүл· Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй)
Хоёр. Бүртгэл
БҮРТГЭЛ 2025 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРӨӨС 05 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА. https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:
Бакалаврын сургалтад бүртгүүлэх иргэд: Цахим өргөдөл https://scholarship.esis.edu.mn/ нэвтэрч анкет бөглөнө.
2.1 Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутан:
- Цахим өргөдөл
- Суралцаж буй сургуулийн тодорхойлолт
- Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар (E-Mongolia)
- Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн тодорхойлолт
- Хэлний бэлтгэлийн гэрчилгээ испани хэлний мэдлэгтэй бол давуу тал болно. /оноо/
- Гадаад паспортын хуулбар
- Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг;
- Төрсний гэрчилгээ
- Эрүүл мэндийн тодорхойлолт
- Ял шийтгэлтэй эсэх тодорхойлолт (E-Mongolia)
2.2 Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн
- Цахим өргөдөл
- Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг
- Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт
- Иргэний үнэмлэх (E-Mongolia)
- Гадаад паспортын хуулбар
- Эрүүл мэндийн тодорхойлолт
- Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг;
- Ял шийтгэлтэй эсэх тодорхойлолт (E-Mongolia)
- Хэлний бэлтгэлийн гэрчилгээ испани хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09:00-17:00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг Боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын 51-263495 дугаараас тус тус лавлана уу.
Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.
Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.
Анхааруулга: Монголын талаас Кубын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлсэн иргэнийг хүлээн авах, суралцуулах эсэх эцсийн шийдвэрийг Кубын их, дээд сургууль гаргана. Иймд Боловсролын яам Кубын их, дээд сургуулийн шийдвэртэй холбогдуулан гарах аливаа гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй.
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ