Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан Боловсролын салбарт хамаарах арга хэмжээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тавьсан зорилт, хүрэх түвшинтэй нь харьцуулан үр дүнг үнэлэх, дүгнэх, зөвлөмж гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, төлөвлөсөн зорилтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
ДэлгэрэнгүйХяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тайлан, дүгнэлт
Төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны сургалтад 2, Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалтад 2, Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад 9, богино хугацааны сургалтад 1, Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад 22 албан хаагчийг тус тус хамруулсан. Дээрх яамны албан хаагчдын сургалтын зардалд нийт 9,720,000 төгрөгийг яамнаас гаргаж, албан хаагчдыг мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажилласан. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын 4 албан хаагчийн байгууллагын, 6 албан хаагчийг улсын зардлаар нийт 10 албан хаагчийг тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийг мэргэшүүлэх багц сургалтад хамруулсан. Сургалтын зардал нийт 6,400,000 төгрөгийг байгууллагаас гаргаж, албан хаагчдыг мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллалаа. 2.Төрийн албаны зөвлөлийн 7*4*10 цахим сургалтад яам, харьяа байгууллагын албан хаагчдыг хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 3. Яамны нийт албан хаагчдын Удирдлагын академийн зохион байгуулсан “Авлигаас ангид төрийн алба 1, 2, 3-р түвшин”, “Ёс зүй 1, 2, 3-р түвшин”, “Хүний эрх 1, 2, 3-р түвшин”, “Монгол хэлний анхан шатны цахим хичээл 1, 2, 3-р түвшин” цахим сургалтад хамруулж, гэрчилгээг хувийн хэрэгт нь хийх ажлыг зохион байгуулсан.Мөн "Архивын мэргэшүүлэх сургалт"-д архивын ажилтан Б.Болорчимэгийн сургалтын төлбөр 250'000 төгрөгийг байгууллагын зардлаас шийдвэрлэсэн.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яам нь "Хөгжлийн чиг хандлага, нийгэм, соёлын үнэт зүйл, хэрэгцээнд нийцүүлэн боловсрол, шинжлэх ухааны салбарын зөв, оновчтой бодлогыг тодорхойлж, бодитой үр нөлөө үзүүлэх олон талт, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх замаар оюуны өндөр боловсролтой, ёс суртахууны төлөвшилтэй, эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэхэд оршино." гэсэн эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэлээ тодорхойлон хэрэгжүүлж байна.Засгийн газрын 2023 оны Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 165 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ."Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг болон Боловсрол, шинжлэх ухааны эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги, бүтцийн схемийг Боловсрол, шинжлэх ухааны яамны цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулсан. https://www.meds.gov.mn/erkhem-zorilgo линкээр байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний үр дүнг холбогдох мэдээллийг нээлттэй харах боломжийг бүрдүүлсэн.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж буй гадаадын зээлийн 5, буцалтгүй тусламжийн 2 төсөл, нийт 7 төсөл байна.
ДэлгэрэнгүйБаян-Өлгий аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар болон нийт боловсролын байгууллагуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт, дотоод аудитыг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 30-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэлээ.
ДэлгэрэнгүйДотоод аудитын 2023 оны төлөвлөгөөний дагуу тушаал, удирдамжийг боловсруулан Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд дотоод аудитын хорооны даргаар батлуулж дараах байгууллагуудын төсвийн төлөвлөлт, санхүүжилт, түүний зарцуулалт, анхан шатны баримтын бүрдэл, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл, ашиглалт, зарцуулалтын байдал, өглөг, авлага үүссэн шалтгаан, бүртгэл, түүнийг шийдвэрлэсэн байдал, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн болон бусад тайлангийн тайлагналт, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн байдалд төлөвлөгөөт дотоод аудитыг хийж ажиллалаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол шийдвэрийн Боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжүүлэхээр заасан хяналтад авсан зүйл, заалтуудын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэх, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах, төлөвлөсөн зорилтыг бүрэн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилласан. Хэрэгжилтийн хувь 95,18 хувьтай байна. 2021 оны жилийн эцсийн байдлаар хууль, тогтоомж тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн дундаж үнэлгээ 92,9% хувийн биелэлттэй дүгнэгдсэнтэй харьцуулахад 2,28 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны "Журам шинэчлэн батлах тухай" А/216 тоот тушаалаар батлагдсан Дотоод хяналт шалгат зохион байгуулах журам.
ДэлгэрэнгүйБСШУСЯ-ны бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын 2019 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний тайлан
ДэлгэрэнгүйТөрөөс бүх нийтийн ерөнхий боловсрол олгож буй өнөөгийн байдал, үр дүнд аудитын төлөвлөгөө
Дэлгэрэнгүй