card

2.2.Яамны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Яам дараах үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

      2.2.1.салбарын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт болон хуулийн төсөл боловсруулах, батлуулахад дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын уялдааг хангах, насан туршдаа суралцахуйн тогтолцоог хөгжүүлэх, сурч, боловсрох тэгш эрхийг хангах, боломжийг бүрдүүлэх бодлого, төлөвлөлтийг боловсруулж, батлуулах, суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бодлогыг тодорхойлж, зохицуулах, хоол, хүнсний эрүүл ахуй, шим тэжээл, норм, нормативыг боловсруулж, батлуулах;

      2.2.2.хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ур чадварын шаардлагад нийцсэн, өрсөлдөх чадвартай хүний нөөц бэлтгэх, дээд, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын бодлогыг тодорхойлж, удирдлага, зохицуулалтаар хангах, түншлэлд суурилсан мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын бодлогыг тодорхойлох, удирдлага, зохицуулалтаар хангах;

      2.2.3.сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын бодлогыг тодорхойлох, чанар, хүртээмжийг тогтвортой сайжруулах, тэгш хамран сургах боломжийг нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний бодлогыг тодорхойлох, төлөвлөх, удирдлага, зохицуулалтаар хангах;

      2.2.4.цахим боловсролын бодлого тодорхойлох, статистик, өгөгдөл мэдээлэл, нотолгоонд суурилсан бодлого төлөвлөлтийг хөгжүүлэх, цахим дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдлыг удирдлага, зохицуулалтаар хангах;

      2.2.5.боловсролын салбарын санхүү, эдийн засгийн нөөцийн төлөвлөлтийг нийгэм, эдийн засгийн нөхцөлтэй уялдуулан оновчтой тодорхойлох, гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлж хөгжүүлэх;

      2.2.6.салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсын төсөл, хөтөлбөрийг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх;

      2.2.7.боловсролын салбарын болон яамны үйл ажиллагаанд       хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх, эрсдэлийн удирдлага, зөвлөмжөөр хангах, боловсролын стандартын хэрэгжилтийг хангуулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийж, эрсдэлийн удирдлага, зөвлөмжөөр хангах;

      2.2.8.боловсролын салбарын удирдлагын манлайллыг хангах, яамны болон харьяа байгууллагын хүний нөөцийн удирдлагын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг хангах, эрх зүйн болон техник, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх.

Эх сурвалж: Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 165 дугаар тогтоолоор боловсролын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлав.  

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Боловсролын яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Ренчиндорж    /Утас: 89017707/