Байгууллагын Чиг үүрэг
ЧИГ ҮҮРЭГ
3.3.1.Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, тэгш хамруулсан, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн хуулийн төсөл болон урт, дунд хугацаанд хэрэгжүүлэх салбарын зорилт хөтөлбөр, арга хэмжээ боловсруулах, батлуулахад дэмжлэг үзүүлэх, бүх түвшний сургалтын нийтлэг агуулга, хөтөлбөр, үнэлгээ, сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичгийн чанар, тэгш хүртээмж, сургалтын орчныг сайжруулах, насан туршийн суралцахуйн болон тэгш хамран сургах боловсролын талаар урт, дунд хугацаанд баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлж, батлуулах, боловсролын салбар дахь конвенцын хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах, боловсролын салбарт гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих урт, дунд хугацааны төсөл боловсруулах, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны зохицуулалтыг хангах, бүх түвшний боловсролын байгууллагын хүний нөөц, байгууллагын засаглал, менежмент, хөгжил, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах урт, дунд хугацааны бодлого, төлөвлөлт, статистик, мэдээллийн судалгаа, тооцоолол хийх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах үндсэн үүрэг хүлээж ажиллана.
Энэ нэгж нь үндсэн үүргийнхээ хүрээнд боловсролын салбарын урт, дунд хугацааны нэгдсэн бодлого, төлөвлөлт, хуулийн төсөл боловсруулах, норм, нормативыг боловсронгуй болгох, салбарт гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих урт, дунд хугацааны төсөл боловсруулах, төлөвлөх, нэгдсэн бодлогоор хангах, яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллага хоорондын болон эдгээр байгууллага, гадны байгууллага, судлаачдыг оролцуулах, зөвлөмж гаргах, удирдлагаар хангах, судалгаа, дүн шинжилгээ хийх, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулж, үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд насан туршийн суралцахуй, тэгш хамран сургах асуудал хариуцсан нэгж ажиллана. Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь иргэний насан туршийн суралцахуйн болон бүх түвшний боловсролын байгууллагад ялгаатай хэрэгцээтэй иргэний сурч, боловсрол эзэмших эрхийг бүрэн хангахад чиглэсэн хөгжлийн бодлого, төлөвлөгөө, арга хэмжээг боловсруулах, удирдлага, зохицуулалтыг бодлогоор хангах, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, насан туршдаа суралцахуй, ялгаатай, хэрэгцээтэй суралцагчтай ажиллах хүний нөөцийн хөгжлийг хангах, сургалтын зохион байгуулалтын арга, хэлбэрийг оновчтой тогтоох, иргэдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамран сургах, авьяасыг хөгжүүлэх, насан туршдаа суралцахуйг дэмжих, сургуулийн орчин дахь хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгаалал, аюулгүй байдлыг хангах бодлого, төлөвлөлтийг удирдлага, зохицуулалтаар хангах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, зохицуулахад чиглэгдэнэ.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд суралцагчийн хоол үйлдвэрлэлийн нэгж ажиллана. Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бодлого, суралцагчийн хоол, хүнсний эрүүл ахуй, шим тэжээл, норм, норматив, аюулгүй байдлыг хангах дүрэм, журам, аргачлал, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах, явц, үр дүнгийн мэдээлэлд шинжилгээ хийх, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хүний нөөцийн хөгжил, удирдлагыг бодлогоор удирдах, зохицуулахад чиглэгдэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, боловсролын болон боловсролын сургалтын байгууллага, багш, ажилтан, албан хаагч, аж ахуйн нэгж, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад яам, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд байна.
3.3.2.Дээд боловсролын бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагын хөгжил, засаглал, их сургуулийг хотхон, цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх, ангилал, эрэмбэ тогтоох, чанарын баталгаажуулалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр богино хугацааны бодлого, төлөвлөлт, санал, зөвлөмж боловсруулах, мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн индекс, сургалтын хөтөлбөрийн агуулгын залгамж уялдаа холбоог хангах, сургалтын хөтөлбөрийн хэрэгцээг улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулах, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, салбарын хүний нөөцийн хөгжил, удирдлагаар хангах, салбарт хэрэгжих гадаадын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах, дээд боловсролын сургалтын байгууллагын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, суралцагчийн хөгжил, хамгаалал, тэгш хамран сургах, насан туршийн суралцахуйн талаарх богино хугацааны бодлого, төлөвлөлт, санал, зөвлөмж боловсруулах чиглэлээр зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд мэргэжлийн болон техникийн боловсролын асуудал хариуцсан нэгж ажиллана. Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын хөгжил, засаглал, магадлан итгэмжлэл, сургалтын байгууллагыг төрөлжүүлэн хөгжүүлэх, ангилал тогтоох, чанарын баталгаажуулалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр богино хугацааны төлөвлөлт, санал, зөвлөмж боловсруулах, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн индекс, хөтөлбөрийн агуулгын залгамж, уялдаа холбоог хангах, сургалтын агуулгад сургалт-үйлдвэрлэл, үйлдвэрлэл-сургалтын шинэ технологийг нэвтрүүлэх, улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн захиалгатай уялдуулах, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын судалгааны ажлыг дэмжих, гадаадын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах, багш, суралцагчийн хөгжил хамгаалал, санал, зөвлөмж боловсруулах чиглэлээр зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээллийн технологийн төв, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, дээд боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, ажил олгогч, түүнийг албан ёсоор төлөөлөх байгууллага, багш, судлаач, суралцагч, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага байна.
3.3.3.Ерөнхий боловсролын бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хууль тогтоомжийг боловсруулах, гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах, салбарын богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө, дүрэм, журам болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүй, суралцагчийн үнэлгээ, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний бодлого, холбогдох дүрэм, журам, аргачлал, зөвлөмжийг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнгийн мэдээлэлд шинжилгээ хийх, салбарын хүний нөөц, орчин, хэрэглэгдэхүүн, хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах чиглэлээр төлөвлөгөө, арга хэмжээ боловсруулах, хэрэгжилтийн явцад зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын нэгж ажиллана. Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний чанар, тэгш хүртээмжийг сайжруулах, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах салбарын хүний нөөцийн мэргэжлийн хөгжил, хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгаалал, аюулгүй байдал, сургалтын орчны чиглэлээр богино хугацааны бодлого, төлөвлөгөө, холбогдох дүрэм, журам, аргачлал, зөвлөмжийг боловсруулан батлуулах, удирдлагаар хангах, зохицуулах, хэрэгжүүлэх чиглэлээр нутгийн захиргааны болон боловсролын сургалтын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлага, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага, багш, хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, боловсролын болон боловсролын сургалтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.
3.3.4.Цахим боловсролын бодлого, өгөгдлийн шинжилгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд цахим боловсролын богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хийх, өгөгдөл мэдээлэл, нотолгоонд суурилсан бодлого төлөвлөлтийг хөгжүүлэх, салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим системийг хөгжүүлэх ажлыг бодлогын удирдлагаар хангах, цахим сургалтын дэд бүтэц, хэрэглэгдэхүүний бэлэн байдлыг хангах, мэдээлэл технологийн бодлогоор дэмжих, төрийн цахим нэгдсэн системд нийцүүлэх, боловсролын баримт бичгийг баталгаажуулах, бүртгэх, мэдээллээр хангах үйл ажиллагааг цахимжуулах, боловсролын салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийн системийн уялдаа холбоог төлөвлөж, бодлогын удирдамжаар хангах, салбарын цахим засаглалын бодлогын баримт бичгийг боловсруулах үндсэн үүргийг хүлээж энэ хүрээнд мэдээлэл технологи, программ хангамжийн хөгжил, төрийн үйлчилгээнд инновац нэвтрүүлж, нэгдсэн бодлогоор зохицуулах, бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг бодлогын удирдамжаар хангах, Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээллийн технологийн төвийн хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлох, дэмжлэг үзүүлэх, удирдлагаар хангах, сайжруулахад бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд өгөгдлийн шинжилгээ, статистикийн нэгж ажиллана. Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь салбарын статистикийн маягт, аргачлалыг олон улсын аргачлалд нийцүүлэн боловсруулах, шинэчлэх, бодлого, төлөвлөлтөөр хангах, статистикийн мэдээллийн бүртгэлийн чанар, мэдээллийн нэгдсэн санд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, нэгтгэх, өгөгдөл, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллээр хангах, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, зөвлөх, үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээллийн технологийн төв, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, эрдэмтэн, судлаач, иргэд, хувийн хэвшлийн байгууллагууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь холбогдох яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, төвүүд, төрийн болон төрийн бус байгууллага байна.
3.3.5.Гадаад харилцааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд салбарын болон яамны гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, олон улсын хурал, уулзалт зохион байгуулах, яамны гадаад харилцаа, хамтын ажиллагааг зохион байгуулалтаар хангах, олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, холбогдох нэгжтэй хамтран олон улсын донор болон хөгжлийн байгууллагын хамтын ажиллагааны зохицуулалтыг хангах, гадаадад болон гадаадаас суралцах оюутны асуудлыг зохицуулах үндсэн үүрэг хүлээж ажиллана. Мөн салбарын гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, олон улсын хурал, уулзалт зохион байгуулах, олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, уялдааг хангах, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний дэргэдэх агентлаг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг салбарын байгууллага, иргэд байна.
3.3.6.Боловсролын эдийн засаг, санхүүгийн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд боловсролын салбарын санхүү, эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын урт, дунд хугацааны бодлого тодорхойлох, төлөвлөх, хууль тогтоомжийн төслийн зардлын тооцоо, шаардагдах төсвийг боловсруулах, батлуулах, эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, салбарын эрх зүйн болон урт, дунд хугацааны бодлого, төлөвлөлтийн төсвийн хэрэгцээний тооцоолол хийж, зардлын дунд хугацааны хүрээ боловсруулах, батлагдсан төсвийн хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах, төрийн сангийн үйл ажиллагааг эрхлэх, хөрөнгө оруулалтын мэдээллийн цахим сан бүрдүүлэх, төсөв, хөрөнгө оруулалтын их өгөгдөлд шинжилгээ хийж, үр ашгийг сайжруулах бодлого боловсруулна. Түүнчлэн, салбарын төсвийн хүрээний мэдэгдэл, жил бүрийн урсгал болон хөрөнгө оруулалтыг газар зүйн мэдээллийн систем ашиглан оновчтой төлөвлөх, хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах, салбарын байгууллагын төсвийг нэгтгэн боловсруулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн сар, улирлын болон хөтөлбөр, арга хэмжээний хуваарилалт хийх, захиран зарцуулах, тайлагнах ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулалтаар хангах, төсвийг ил тод мэдээлэх, шилэн дансны мэдээллийг хөтөлж, салбарын хэмжээнд удирдлага, зохицуулалтаар хангах үндсэн үүрэг хүлээж ажиллана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, дотоод аудитор, Засгийн газрын тусгай сан, боловсролын болон боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, албан хаагч, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Сангийн яам, нутгийн захиргааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага байна.
3.3.7.Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан нэгж, түүний үндсэн чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, яамны болон харьяа байгууллага, төслийн нэгжийн үйл ажиллагаанд төсөв, санхүүд дотоод аудит хийх, хяналт тавих, хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, явц болон үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, байгууллагын дотоод аудит, хяналт-шинжилгээ, чанарын баталгаажуулалтыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийх, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээг цахимжуулах үндсэн үүрэг хүлээж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь салбарын хөгжлийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, төсөв, төсөл, хөтөлбөрийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, эрсдэлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх, салбарын үйл ажиллагааг эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар бүх талын мэргэжлийн дэмжлэгийг үзүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд салбарын хяналтын нэгж ажиллана. Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь хуульд заасны дагуу салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартын биелэлтэд хяналт тавих, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, шалтгаан нөхцөлийг тодорхойлох, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах, эрсдэлийг бууруулах, хяналт шалгалтын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан хөтлөх, хяналт шалгалт хэрэгжүүлэх доод шатны нэгж, улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, боловсронгуй болгох санал боловсруулж, эрх бүхий байгууллагад хүргүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, салбарын байгууллага, аж ахуйн нэгж байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аудитын газар, яамд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.
3.3.8.Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон харьяа байгууллагын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааг зохицуулах, удирдлагын манлайллыг хангах, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх болон ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх, ажлын гүйцэтгэлийн үр дүнг үнэлэх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох, харьяа байгууллагын удирдлагын үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, яамны болон харьяа байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон төсвийн ерөнхийлөн захирагчаас аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулах үр дүнгийн гэрээ буюу гүйцэтгэлийн төлөвлөгөөг төлөвлөх, удирдлага, зохицуулалтаар хангах, төсвийн шууд захирагч нарыг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлэх, иргэд, байгууллагуудаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, тогтоол, шийдвэрийн биелэлт гаргах, яамны тасралтгүй, хэвийн үйл ажиллагаа болон үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, албан ёсны цахим хаягийг тогтмол хөтлөх, албан хэргийг хөтлөх, үйл ажиллагаанд удирдлагын үр нөлөөтэй арга барил, соёлыг нэвтрүүлэх, холбогдох нэгжтэй хамтран цахимжуулах, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, бодлого, арга хэмжээний төсөл, түүний үзэл баримтлал, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр, гэрээ, хэлэлцээрийн төсөлд санал өгөх, тодорхой шийдлийг хамтран боловсруулах, санал болгох, боловсруулалтыг бусад хууль тогтоомжид нийцүүлэх, эрх зүйн маргаанд яамыг төлөөлөн оролцох, хууль, шүүхийн байгууллагын шийдвэрийн биелэлтийг хангуулах, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд хууль, эрх зүйн нэгж ажиллана. Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь хууль тогтоомжийн үзэл баримтлал боловсруулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хуулийн төсөл боловсруулах чиглэлээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж, сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төсөв, хөрөнгийн зарцуулалтын үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, боловсролын болон боловсролын сургалтын байгууллага, багш, ажилтан, албан хаагч, аж ахуйн нэгж, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад яам, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд байна.
Эх сурвалж: Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 165 дугаар тогтоолоор боловсролын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлав.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Боловсролын яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Ренчиндорж /Утас: 89017707/