card

2.4.Үйл ажиллагааны стратегийн зорилт

Боловсролын яам нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

      2.4.1.боловсролын салбарын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт болон хуулийн төсөл боловсруулах, батлуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, гадаад улс болон олон улсын донор байгууллагаас санхүүжих төсөл боловсруулах, салбар хоорондын уялдааг бодлогын удирдамжаар хангах, насан туршдаа суралцахуйн тогтолцоог хөгжүүлж сурч, боловсрох эрхийг хангаж, тэгш боломжийг бүрдүүлэх, бүх түвшний боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, бодлогын чиглэл боловсруулах, суралцагчийн хоол, хүнсний эрүүл ахуй, илчлэг, норм, нормативыг боловсруулж, батлуулах;

      2.4.2.мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллагын хөгжил, засаглал, магадлан итгэмжлэл, судалгаа, сургалт, сургалтын чанар, орчин, багш, оюутны хөгжлийг боловсронгуй болгох чиглэлээр бодлого боловсруулах, төлөвлөх, дүрэм, журам, удирдамж, аргачлал, зөвлөмж боловсруулах, батлуулах, суралцагчийн хөгжил, хөдөлмөрийн зах зээл болон олон улсад өрсөлдөх чадвартай хүний нөөц бэлтгэх, хөгжүүлэх бодлого тодорхойлох, төлөвлөх, ажил олгогч, мэргэжлийн холбоодын түншлэлийн хамтын  ажиллагааг боловсронгуй болгох, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, сургалтын үйл ажиллагаа эрхлэх энгийн болон тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт болон салбарын бодлого, хууль тогтоомж, төлөвлөгөөний  биелэлтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

      2.4.3.сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын чанар, хүртээмжийг тогтвортой сайжруулах чиглэлээр бодлого боловсруулах, төлөвлөх, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилттэй холбоотой зохицуулалтыг хангах, холбогдох чиглэлээр дүрэм, журам, удирдамж, аргачлал, зөвлөмж боловсруулах, төслийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, батлуулах;

      2.4.4.цахим боловсролын хөгжлийн чиглэлээр бодлого тодорхойлох, төлөвлөх, салбарын хэмжээнд цахим дэд бүтцийг хөгжүүлж, мэдээлэл солилцох нэгдсэн систем, нууцлал, аюулгүй байдлын системийн удирдлага, зохицуулалтыг хангах, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж, цахим сургалтын байгууллагуудын цахим дэд бүтэц, хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг тодорхойлох, цахим мэдээллийн сангийн хадгалалт, хамгаалалт, найдвартай ажиллагаа болон статистикийн маягт, аргачлалыг боловсронгуй болгох, батлуулах, хянах, статистик, их өгөгдөлд дүн шинжилгээ хийх, үр дүнг их өгөгдлийн цахим систем ашиглан тайлагнах, холбогдох талуудыг мэдээллээр хангах ажлыг удирдлага, зохицуулалтаар хангах;

      2.4.5.боловсролын салбарын санхүү, эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын урт, дунд хугацааны бодлогыг тодорхойлох, төлөвлөх, салбарын хууль тогтоомжийн төслийн зардлын тооцоолол, төсвийг боловсруулах, хөрөнгө оруулалт, төсвийн шинжилгээ хийх, салбар хоорондын уялдаа, бодлогын хэрэгжилтийг хангах, батлагдсан төсвийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, төрийн сангийн үйл ажиллагааг хариуцах, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын мэдээллийн цахим сан бүрдүүлэх, хөгжүүлэх, санхүү, төсвийн өгөгдөл мэдээлэлд шинжилгээ хийх, мэдээллээр хангах;

      2.4.6.салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад улсад хүний нөөц бэлтгэх, олон улсын төсөл, хөтөлбөрийг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах, хэрэгжилтэд  дэмжлэг үзүүлэх;

      2.4.7.боловсролын салбарын төсөв, орлого, зарлага, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, яам болон харьяа байгууллага, төслийн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, харьяа байгууллагуудыг дотоод аудитын нэгдсэн удирдлага арга зүйгээр хангах, иргэний сурч боловсрох эрх, тэгш боломж, чанартай боловсрол эзэмших, эрүүл, аюулгүй орчин нөхцөлийг хангуулах, салбарын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн баталсан нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог бэхжүүлэх; 

      2.4.8.төрийн захиргааны төв байгууллагын болон харьяа байгууллагын хүний нөөцийн удирдлагын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг хангах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, яамны эрх ашгийг шүүх, бусад байгууллагад төлөөлөх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх болон үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, салбарын бодлого, үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгуулах.

2.5.Яамны үйл ажиллагааны гол зорилт

Стратегийн зорилтын хүрээнд доор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

      2.5.1.Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

             2.5.1.1.боловсролын салбарын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох, хуулийн төсөл боловсруулах, батлуулах;

             2.5.1.2.боловсролын салбарын бодлогын уялдааг хангаж, нэгдсэн төлөвлөлт хийх, удирдамжаар хангах;

             2.5.1.3.боловсролын салбарт гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих урт, дунд хугацааны төсөл боловсруулах, донор болон хөгжлийн байгууллагуудын хамтын ажиллагааны зохицуулалтыг холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулах;

             2.5.1.4.иргэний насан туршийн суралцахуйн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах, удирдлага, зохицуулалтыг бодлогоор хангах, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, боловсролд тэгш хамран сургахтай холбоотой бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах, шаардагдах журам, дүрэм, аргачлал болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, сургалтын хөтөлбөр, агуулга, үнэлгээ, сурах бичгийн хэрэгжилт, сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээ боловсруулах, суралцагчийн хөгжил, төлөвшил, хамгаалал, сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

             2.5.1.5.суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хууль, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах, хоол, хүнсний эрүүл ахуй, илчлэг, норм, нормативыг боловсруулж, батлуулах.

      2.5.2.Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

             2.5.2.1.дээд боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тодорхойлох, холбогдох журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, сургалтын агуулга, үнэлгээг боловсронгуй болгох;

             2.5.2.2.дээд боловсролын салбарын урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлтийн биелэлтийг удирдлага, зохицуулалтаар хангах;

             2.5.2.3.дээд боловсролын сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангах, дээд боловсролын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг удирдлага зохицуулалтаар хангах, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

             2.5.2.4.гадаадад болон гадаадаас бакалавр, магистр, докторт зээлийн сангийн санхүүжилтээр суралцагчийн асуудлыг зохицуулах;

             2.5.2.5.оюутны хөгжил, суралцах орчин нөхцөл, тэгш хамран сургах хөгжлийн бодлого, төлөвлөлт, хууль тогтоомжийн биелэлтийг удирдлага, зохицуулалтаар хангах;

             2.5.2.6.мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг удирдлага зохицуулалтаар хангах, чанар, хүртээмж, нийцэл болон түншлэлийг сайжруулах талаар баримтлах бодлого, төлөвлөлт хийх, холбогдох эрх зүйн баримт бичиг боловсруулж, батлуулах, хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах;

             2.5.2.7.мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын хөгжил, бие даасан байдлыг дэмжих болон  салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлого боловсруулах, холбогдох эрх зүйн баримт бичгийг батлуулах,хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах;

             2.5.2.8.мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэх, сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэх, суралцагчийн хөгжил хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахтай холбоотой бодлогын хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах.

      2.5.3.Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

             2.5.3.1.ерөнхий боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тодорхойлох, удирдлага зохицуулалтаар хангах, журам, дүрэм, аргачлал, удирдамж, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, батлуулах, ерөнхий боловсролын чанар, хүртээмж, тэгш хамран сургах нөхцөлийг сайжруулах, сургуулийн насны хүүхдийн сурах эрхийг хангах, хүний нөөц, сургалтын орчин, хэрэглэгдэхүүний удирдлага, зохицуулалтыг бодлогоор хангах, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

             2.5.3.2.сургуулийн өмнөх боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тодорхойлох, удирдлага зохицуулалтаар хангах, шаардагдах журам, дүрэм, аргачлал, удирдамж, эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмж, тэгш хамран сургах нөхцөлийг сайжруулах, бага болон балчир насны хүүхдийн цогц хөгжлийг хангах, салбарын хүний нөөц, сургалтын орчин, хэрэглэгдэхүүний удирдлага, зохицуулалтыг бодлогоор хангах, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх.

      2.5.4.Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

             2.5.4.1.боловсролын мэдээллийн технологийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах, батлуулах, салбарын нэгдсэн мэдээлэл, удирдлага, суралцахуйн системийг нийтийн мэдээллийн дэд бүтцэд нийцүүлэн хөгжүүлэх, нээлттэй сургалтын болон мэдээллийн сан, мэдээлэл солилцоо, нууцлал, аюулгүй байдал болон дижитал дэд бүтцийг нэгдсэн бодлого, төлөвлөлтөөр хангах, цахим шилжилтэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, салбарын үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад цахим хэлбэрээр хүргэх;

             2.5.4.2.салбарын статистикийн маягт, аргачлалыг олон улсын аргачлалд нийцүүлэн боловсруулах, шинэчлэх, бодлого, төлөвлөлтөөр хангах, статистикийн мэдээллийн бүртгэлийн чанар, мэдээллийн нэгдсэн санд хяналт тавих, өгөгдлийн шинжилгээ хийх, нэгтгэх, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллээр хангах, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх.     

      2.5.5.Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

             2.5.5.1.боловсролын салбарын төсвийн хүрээний мэдэгдэл, жил бүрийн урсгал болон хөрөнгө оруулалтын төсвийн төлөвлөлтийг нийгэм, эдийн засгийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан оновчтой боловсруулах, хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, салбарын харьяа байгууллагын төсвийг нэгтгэн боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, салбарын нягтлан бодох бүртгэлийн бодлогын болон шилэн дансны хэрэгжилтийг хангах;

             2.5.5.2.төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн сар, улирлын болон хөтөлбөр, арга хэмжээний хуваарилалт хийх, захиран зарцуулах, тайлагнах ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулалтаар хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, төсвийг ил тод мэдээлэх;

             2.5.5.3.гадаадын төсөл, хөтөлбөрийн төсвийн нэгдсэн төлөвлөлтийн зохицуулалтыг хангах, төрийн сантай харилцах;

             2.5.5.4.салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслийн талаар баримтлах бодлого, урт, дунд, богино хугацааны төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын мэдээллийн цахим сан бүрдүүлэх.

      2.5.6.Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

             2.5.6.1.салбарын болон яамны гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, олон улсын хурал, уулзалт, сургалт, семинар зохион байгуулах, яамны гадаад харилцааны бодлого, арга хэмжээг зохицуулах.

      2.5.7.Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:       

             2.5.7.1.боловсролын салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, дотоод аудит хийх;

             2.5.7.2.бодлогын баримт бичиг, хөтөлбөр, арга хэмжээний уялдаа холбоо, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх;

             2.5.7.3.яамны болон харьяа байгууллага, төслийн нэгжийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлж, дүгнэлт, зөвлөмж гаргах;                      

             2.5.7.4.яамны болон харьяа байгууллага, төслийн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ, дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх;                    

             2.5.7.5.сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах, тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;                   

             2.5.7.6.салбарын байгууллагын дотоод аудит, хяналт-шинжилгээ, чанарын баталгаажуулалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах;

             2.5.7.7.санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, явц, үр дүнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус дотоод аудитыг хийх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, тайлагнах;

                                  2.5.7.8.салбарын бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт болон байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийсэн талаарх мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх;

                                   2.5.7.9.хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартын биелэлтэд хяналт тавих,  хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, холбогдох хуульд заасан арга хэмжээг авах, эрсдэлийг бууруулах;                 

             2.5.7.10.хяналт шалгалтын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан хөтлөх, хяналт шалгалт хэрэгжүүлэх доод шатны нэгж, улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

             2.5.7.11.хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж,  боловсронгуй болгох санал боловсруулж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх.

      2.5.8.Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:

             2.5.8.1.яамны үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн захиргааны төв байгууллага, харьяа байгууллагын удирдах ажилтны хүний нөөцийн бодлого, удирдлагыг хэрэгжүүлэх, манлайллаар хангах;

             2.5.8.2.яамны албан хаагчдын сургалт, нийгмийн баталгааны хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлэх, дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх;

             2.5.8.3.салбарын үйл ажиллагааны тайлан нэгтгэн гаргах, тогтоол, шийдвэрийн биелэлтийг нэгтгэх, тайлагнах;

             2.5.8.4.салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулалтыг бусад хууль тогтоомжид нийцүүлэх, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх;

             2.5.8.5.авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг удирдлагаар хангах;

             2.5.8.6.яамны болон салбарын үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах, сурталчлах, түгээх.

 

 

Эх сурвалж: Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 165 дугаар тогтоолоор Яамны үйл ажиллагааны  эрхэм зорилгыг батлав.  

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Боловсролын яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Ренчиндорж    /Утас: 89017707/