Мэдээ мэдээлэл
Шинэ
2023-08-06
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб ерөнхий боловсролын 127 дугаар сургууль дээр байрлан ажиллаж байна.
2023-08-06
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб ерөнхий боловсролын 127 дугаар сургууль дээр байрлан ажиллаж байна. Үерт автсан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны иргэд гэр бүлийн хүмүүсээсээ хол байгаа бол яаралтай холбогдоно уу. Холбогдож чадахгүй байх, үер усны гамшгаас хойш чимээ сураггүй байгаа бол 101 болон 105 дугаарын утсанд холбогдож, мэдээллээ яаралтай ирүүлнэ үү.
Шинэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс авч эхэлсэн. Бүртгэл энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Бүртгэлийн шугам нээгдсэн 3 хоногийн хугацаанд 50137 хүүхэд "E-MONGOLIA" системээр дамжуулан бүртгэлээ хийлгээд байна
Шинэ
2023-08-05
“GOOGLE” КОМПАНИ МОНГОЛ УЛСАД 10 МЯНГАН БАГШ, МЯНГАН ИНЖЕНЕР БЭЛТГЭХЭЭР БОЛЛОО
2023-08-05
2023-08-05
“GOOGLE” КОМПАНИ МОНГОЛ УЛСАД 10 МЯНГАН БАГШ, МЯНГАН ИНЖЕНЕР БЭЛТГЭХЭЭР БОЛЛОО
2023-08-05
АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн мэдээлэл, технологийн салбарт тэргүүлэгч “Google” компанийн Вашингтон хот дахь салбарт зочиллоо. Тус компанийн удирдлагуудтай уулзахдаа Монгол Улс уламжлалт нүүдэлчин өв соёл, орчин үеийн технологийг хослуулан цахим шилжилтийг хийж буйг Ерөнхий сайд онцлов.
Шинэ
2023-08-05
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 1 сард дунджаар 3 мянган оршин суугч шилжин ирж байна.
2023-08-05
2023-08-05
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 1 сард дунджаар 3 мянган оршин суугч шилжин ирж байна.
2023-08-05
Энэ шилжилт хөдөлгөөн болон барилгажилтаас үүдэлтэйгээр сургууль цэцэрлэгийн ачаалал эрс нэмэгдэж байгаа юм. Мөн орон сууцны хорооллын шинэ төлөвлөлтүүд нь дотроо сургууль цэцэрлэгээ шийддэггүй байдлаас үүдэлтэйгээр сургууль цэцэрлэгийн хүртээмж буурч байна. Хувийн сургуулиуд тус дүүрэгт хамгийн олон байдаг ч төлбөр өндөртэй учир хүссэн хүүхэд бүр элсэн суралцах боломжгүй юм.
Шинэ
Баянгол дүүргийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 4 сургуулийн ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. 3 ээлжийг шийдвэрлэх ажлын хэсэг тус дүүрэгт ажиллах үеэр асуудал нь хүндэрч байгаа сургууль цэцэрлэгийн удирдлага болон гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзаж дундын шийдлийн талаар хэлэлцлээ.
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа