Салбарын статистик мэдээлэл
Шинэ
Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын нийт 1399 байгууллагад 9182 бүлгийн 258 849 хүүхэд суралцаж байна. Нийт багш, ажиллагчдын тоо 36464 байгаагийн 10298 (28.2%) нь үндсэн багшаар ажиллаж байна. Нийт 1399 байгууллагын 1046 нь төрийн өмчийн, 353 нь хувийн цэцэрлэг байна.СӨБ-д хамрагдсан нийт хүүхдийн 248 801 нь үндсэн сургалтад, 10048 нь хувилбарт сургалтад хамрагдаж байна. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгийн тоо 20-иор нэмэгдэж, төрийн бус өмчийн цэцэрлэгийн тоо 33-аар цөөрсөн байна.
Шинэ
Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын нийт 1407 байгууллагад 9226 бүлгийн 264 818 хүүхэд суралцаж байна. Нийт багш, ажиллагчдын тоо 35339 байгаагийн 9945 (28.1%) нь үндсэн багшаар ажиллаж байна. Нийт 1407 байгууллагын 1024 нь төрийн өмчийн, 383 нь хувийн цэцэрлэг байна.СӨБ-д хамрагдсан нийт хүүхдийн 253158 нь үндсэн сургалтад, 11660 нь хувилбарт сургалтад хамрагдаж байна.
Шинэ
Улсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын нийт 1410 байгууллагад 9034 бүлгийн 274236 хүүхэд суралцаж байна.
Шинэ
Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд СӨБ-ын нийт 1413 байгууллагад 266024 хүүхэд хамрагдаж, нийт 9450 үндсэн багш ажиллаж байна.

