Улсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын нийт 1410 байгууллагад 9034 бүлгийн 274236 хүүхэд суралцаж байна. Нийт багш, ажиллагчдын тоо 33999 байгаагийн 9733 (28.6%) нь үндсэн багшаар ажиллаж байна.
Нийт 1410 байгууллагын 1010 нь төрийн өмчийн, 400 нь хувийн цэцэрлэг байна. СӨБ-д хамрагдсан нийт хүүхдийн 260271 нь үндсэн сургалтад, 13965 нь хувилбарт сургалтад хамрагдаж байна.