card

Салбарын статистик мэдээлэл

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ

Дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын сургалтыг 2025-2026 оны хичээлийн жилд нийт  28,375 суралцагч төгсөж, өмнөх оноос 4,607 -өөр буюу 19,3 хувиар өссөн байна.

Дэлгэрэнгүй
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг 2025–2026 оны хичээлийн жилд нийт 20,576 суралцагч төгссөн нь өмнөх хичээлийн жилийнхээс 105 суралцагчаар буюу 0.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.Нийт төгсөгчдийн 7,365 нь мэргэжлийн боловсролын 3 жилийн, 9,124 нь мэргэжлийн боловсролын 1 жилийн, 2,120 нь техникийн боловсролын 1.5 жилийн, 461 нь техникийн боловсролын 3 жилийн анги, харин 1,506 суралцагч мэргэжлийн сургалт буюу богино хугацааны сургалтыг тус тус төгссөн байна.

Дэлгэрэнгүй
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ

2025–2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн өдрийн ангийн бага, суурь болон бүрэн дунд боловсролыг нийт 189.6 мянган суралцагч төгссөн. Энэ нь өмнөх хичээлийн жилийн төгсөгчдийн тооноос 8.8 мянгаар буюу 4.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Нийт төгсөгчдийн 74,615 нь бага боловсрол, 66,637 нь суурь боловсрол, 48,366 нь бүрэн дунд боловсрол тус тус эзэмшин төгссөн байна.Мөн бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох хөтөлбөрийг 2,210 суралцагч дүүргэсэн байна.

Дэлгэрэнгүй
ДЭЭД БОЛОВСРОЛЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН

ДЭЭД БОЛОВСРОЛЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН

Монгол Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд 68 их сургууль болон коллеж үйл ажиллагаа явуулж байгаагийн 46 /67.6 хувь/ нь их сургууль, 22 /32.4 хувь/ нь  коллеж байна.   Нийт их сургууль болон коллежийн 18 нь төрийн өмчийн, 47 нь хувийн өмчийн, 3 нь олон нийтийн/шашны өмчийн сургалтын байгууллага байна.  Их сургууль болон коллежид нийт 161,891 суралцагч суралцаж байгаа бөгөөд нийт суралцагчдын 2,748 буюу 1.7 хувь нь дипломын боловсрол, 125,750 буюу 77.7 хувь нь бакалаврын боловсрол, 27,450 буюу 17.0 хувь нь магистрын боловсрол, 5943 буюу 3.7 хувь нь докторын боловсролд хамрагдаж байна. 

Дэлгэрэнгүй
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН

Монгол Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд 70 мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехник коллеж сургалтын үйл ажиллагаа явуулж байна.    Сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 42 буюу 60.0 хувь нь төрийн өмчийн, 28 буюу 40.0 хувь нь хувийн өмчийнх байна.Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад нийт   41 584 суралцагч мэргэжил, ур чадвар эзэмшин суралцаж байна.  Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын салбарт 3,878 ажиллагчид ажиллаж байгаагаас үндсэн багш 2,163 буюу нийт ажиллагчдын 55.8 хувийг эзэлж байна. 

Дэлгэрэнгүй
БАГА ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

БАГА ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 900 сургууль хичээл, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд тэдгээрийн 717 буюу 79.7 хувь нь төрийн өмчийн, 183 буюу 20.3 хувь нь хувийн өмчийн сургууль байна. Мөн бага дунд боловсролын салбарт 63,422 ажилтан, багш, албан хаагч ажиллаж байгаагийн 39,126 буюу 61.7 хувь үндсэн багш байна. Энэ оны хичээлийн жилд ерөнхий боловсролы 900 сургуульд 819,907 суралцагч суралцаж байгаагийн 378,408 буюу 46.2 хувь нь бага ангид / I-V/, 290,628 буюу 35.4 хувь нь дунд ангид /VII-IX/,  150 871 буюу 18,4 хувь нь /X-XII/ ангид тус тус суралцаж байна. ЕБС-ийн нөхөн олгох хөтөлбөрийн 1023 бүлэгт 4241 суралцагч суралцаж байна.

Дэлгэрэнгүй
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК ТАЙЛАН

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК ТАЙЛАН

Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын нийт 1399 байгууллагад 9182 бүлгийн 258 849 хүүхэд суралцаж байна. Нийт багш, ажиллагчдын тоо 36464 байгаагийн 10298 (28.2%) нь үндсэн багшаар ажиллаж байна. Нийт 1399 байгууллагын 1046 нь төрийн өмчийн, 353 нь хувийн цэцэрлэг байна.СӨБ-д хамрагдсан нийт хүүхдийн 248 801 нь үндсэн сургалтад, 10048 нь хувилбарт сургалтад хамрагдаж байна. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгийн тоо 20-иор нэмэгдэж, төрийн бус өмчийн цэцэрлэгийн тоо 33-аар цөөрсөн байна.

Дэлгэрэнгүй
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ

Дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын сургалтыг 2024-2025 оны хичээлийн жилд нийт 23,768 суралцагч төгсөж, өмнөх оноос 3,787 -оор буюу 13.7 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг 2024-2025 оны хичээлийн жилд нийт 20,681 суралцагч төгсөж, өмнөх оноос 2151-аар буюу 11.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мэргэжлийн боловсролын 3 жилийн ангийг 6,566 суралцагч, 1 жилийн ангийг 9,120 суралцагч, техникийн боловсролын 1.5 жилийн ангийг 1,711, 3 жилийн ангийг 448, мэргэжлийн сургалт буюу богино хугацаат сургалтыг 2,836 суралцагч тус тус төгссөн байна.

Дэлгэрэнгүй
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ

Ерөнхий боловсролын сургуулийн өдрийн ангийн бага, суурь, бүрэн дунд боловсролыг 2024-2025 оны хичээлийн жилд нийт 180.8 мянган суралцагч төгсөж өмнөх оны төгсөгчдөөс 5080-аар буюу 2.9 хувиар өссөн байна. Бага боловсролыг 77,511 суралцагч, суурь боловсролыг 60,268 суралцагч, бүрэн дунд боловсролыг 42,993 суралцагч тус тус төгссөн байна.

Дэлгэрэнгүй
ДЭЭД БОЛОВСРОЛЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН

ДЭЭД БОЛОВСРОЛЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН

Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 34 буюу 52.3 хувь нь их сургууль, 29 буюу 44.6 хувь нь дээд сургууль, 2 буюу 3.1 хувь нь коллеж байна. Нийт их, дээд сургууль, коллежийн 17 нь төрийн өмчийн, 45 нь хувийн өмчийн, 3 нь олон нийтийн/шашны өмчийн сургалтын байгууллага байна. Их, дээд сургууль, коллежид нийт 150,282 суралцагч суралцаж байна. Нийт суралцагчдын 81,571 буюу 54.3 хувь нь төрийн өмчийн, 60,111 буюу 40.0 хувь нь хувийн өмчийн, 8,600 буюу 5.7 хувь нь олон нийтийн/шашны өмчийн сургуульд суралцаж байна.

Дэлгэрэнгүй
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН

Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд мэргэжлийн болон техникийн боловсролын 69 сургалтын байгууллага сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна.  Сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын 41 буюу 59.4 хувь нь төрийн өмчийн, 28 буюу 40.6 хувь нь хувийн өмчийнх байна. Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад нийт 40,906 суралцагч мэргэжил, ур чадвар эзэмшин суралцаж байна. Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын салбарт 3,878 ажиллагчид ажиллаж байгаагаас үндсэн багш 2,140 буюу нийт ажиллагчдын 55.2 хувийг эзэлж байна.

Дэлгэрэнгүй
БАГА ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

БАГА ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 885 сургууль хичээл, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд тэдгээрийн 705 буюу 79.7 хувь нь төрийн өмчийн, 117 буюу 20.3 хувь нь хувийн өмчийн сургууль байна. Мөн бага дунд боловсролын салбарт 61016 ажилтан, багш, албан хаагч ажиллаж байгаагийн 37770 буюу 61.9 хувь үндсэн багш байна. 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролы 885 сургуульд 797,905 суралцагч суралцаж байгаагийн 379,647 буюу 47.6 хувь нь бага ангид / I-V/, 273,943 буюу 34.3 хувь нь дунд ангид /VII-IX/, 144,315 буюу 18,0 хувь нь /X-XII/ ангид тус тус суралцаж байна. ЕБС-ийн нөхөн олгох хөтөлбөрөөр 1197 бүлэгт 4422 суралцагч суралцаж байна.

Дэлгэрэнгүй