Монгол Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд 70 мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехник коллеж сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 42 буюу 60.0 хувь нь төрийн өмчийн, 28 буюу 40.0 хувь нь хувийн өмчийнх байна.Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад нийт 41 584 суралцагч мэргэжил, ур чадвар эзэмшин суралцаж байна.
Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын салбарт 3,878 ажиллагчид ажиллаж байгаагаас үндсэн багш 2,163 буюу нийт ажиллагчдын 55.8 хувийг эзэлж байна.