card

Мэдээний архив

ДЭЭД БОЛОВСРОЛЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН

ДЭЭД БОЛОВСРОЛЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН

Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 34 буюу 52.3 хувь нь их сургууль, 29 буюу 44.6 хувь нь дээд сургууль, 2 буюу 3.1 хувь нь коллеж байна. Нийт их, дээд сургууль, коллежийн 17 нь төрийн өмчийн, 45 нь хувийн өмчийн, 3 нь олон нийтийн/шашны өмчийн сургалтын байгууллага байна. Их, дээд сургууль, коллежид нийт 150,282 суралцагч суралцаж байна. Нийт суралцагчдын 81,571 буюу 54.3 хувь нь төрийн өмчийн, 60,111 буюу 40.0 хувь нь хувийн өмчийн, 8,600 буюу 5.7 хувь нь олон нийтийн/шашны өмчийн сургуульд суралцаж байна.

Дэлгэрэнгүй
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН

Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд мэргэжлийн болон техникийн боловсролын 69 сургалтын байгууллага сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна.  Сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын 41 буюу 59.4 хувь нь төрийн өмчийн, 28 буюу 40.6 хувь нь хувийн өмчийнх байна. Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад нийт 40,906 суралцагч мэргэжил, ур чадвар эзэмшин суралцаж байна. Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын салбарт 3,878 ажиллагчид ажиллаж байгаагаас үндсэн багш 2,140 буюу нийт ажиллагчдын 55.2 хувийг эзэлж байна.

Дэлгэрэнгүй
БАГА ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

БАГА ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 885 сургууль хичээл, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд тэдгээрийн 705 буюу 79.7 хувь нь төрийн өмчийн, 117 буюу 20.3 хувь нь хувийн өмчийн сургууль байна. Мөн бага дунд боловсролын салбарт 61016 ажилтан, багш, албан хаагч ажиллаж байгаагийн 37770 буюу 61.9 хувь үндсэн багш байна. 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролы 885 сургуульд 797,905 суралцагч суралцаж байгаагийн 379,647 буюу 47.6 хувь нь бага ангид / I-V/, 273,943 буюу 34.3 хувь нь дунд ангид /VII-IX/, 144,315 буюу 18,0 хувь нь /X-XII/ ангид тус тус суралцаж байна. ЕБС-ийн нөхөн олгох хөтөлбөрөөр 1197 бүлэгт 4422 суралцагч суралцаж байна.

Дэлгэрэнгүй
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК ТАЙЛАН

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК ТАЙЛАН

Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын нийт 1407 байгууллагад 9226 бүлгийн 264 818 хүүхэд суралцаж байна. Нийт багш, ажиллагчдын тоо 35339 байгаагийн 9945 (28.1%) нь үндсэн багшаар ажиллаж байна. Нийт 1407 байгууллагын 1024 нь төрийн өмчийн, 383 нь хувийн цэцэрлэг байна.СӨБ-д хамрагдсан нийт хүүхдийн 253158 нь үндсэн сургалтад, 11660 нь хувилбарт сургалтад хамрагдаж байна.

Дэлгэрэнгүй

"СУРАХ БИЧГИЙН ЭХ ЗОХИОХ, ХЭВЛЭХ, ТҮГЭЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ"-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Боловсролын ерөнхий хуулийн  26 дугаар зүйлийн 26.1.5 дахь заалтын дагуу "Сурах бичгийн эх зохиох, хэвлэх, түгээх үйл ажиллагааны журам"-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу Та бүхнээс санал авч байна. Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа soyolmaa@moe.gov.mn  хаягаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй
VACANCIES ANNOUNCEMENT

VACANCIES ANNOUNCEMENT

The Ministry of Education and Science (MES) along with Save the Children is implementing a grant project “Enabling Equity to Advance Learning” (EQUAL), funded by the Global Partnership for Education (GPE). This multi-stakeholder partnership organization aims to strengthen education systems in developing countries.  The EQUAL project aims to improve access and quality of learning through inclusive approaches in Mongolia. The project will have three components: 1) Inclusive Education; 2) School Feeding; and 3) Blended Education. Save the Children will be the Grant Agent (GA) for the EQUAL project throughout its implementation. 

Дэлгэрэнгүй
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ

Дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын сургалтыг 2023-2024 оны хичээлийн жилд нийт 27,555 суралцагч төгсөж, өмнөх оны төгсөгчдөөс 4,241 -ээр буюу 18.2 хувиар өссөн байна.

Дэлгэрэнгүй
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын техникийн боловсрол, мэргэжлийн боловсрол, мэргэжлийн сургалтыг 2023-2024 оны хичээлийн жилд нийт 18,530 суралцагч төгсөж, өмнөх оны төгсөгчдөөс 1410-аар буюу 7.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мэргэжлийн боловсролын 2.5 жилийг 6,611 суралцагч, 1 жилийн ангийг 9,402 суралцагч, техникийн боловсролын 1.5 жилийн ангийг 1,725, 3 жилийн ангийг 508, мэргэжлийн сургалт буюу богино хугацаат сургалтыг 284 суралцагч тус тус төгссөн байна.

Дэлгэрэнгүй
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ

Ерөнхий боловсролын сургуулийн өдрийн ангийн бага, суурь, бүрэн дунд боловсролыг 2023-2024 оны хичээлийн жилд нийт 175.7 мянган суралцагч төгсөж өмнөх оны төгсөгчдөөс 10,801-ээр буюу 6.6 хувиар өссөн байна. Бага боловсролыг 76,619 суралцагч, суурь боловсролыг 63,567 суралцагч, бүрэн дунд боловсролыг 35,506 суралцагч тус тус төгссөн байна.

Дэлгэрэнгүй
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТЭРГҮҮЛЭХ БОЛОН НЭН ШААРДЛАГАТАЙ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТЭРГҮҮЛЭХ БОЛОН НЭН ШААРДЛАГАТАЙ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн А/259 дүгээр тушаал

Дэлгэрэнгүй
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ШИНЭ МЭРГЭЖЛЭЭР СУРГАЛТ ЭРХЛЭХ ЭНГИЙН ЗӨВШӨӨРӨЛ

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ШИНЭ МЭРГЭЖЛЭЭР СУРГАЛТ ЭРХЛЭХ ЭНГИЙН ЗӨВШӨӨРӨЛ

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/266 дугаар тушаал

Дэлгэрэнгүй
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН

Монгол Улсын боловсролын зорилго нь хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, насан туршдаа суралцаж, ажиллах, ёс суртахуунтай, сайн зан чанартай иргэнийг төлөвшүүлэх  юм.

Дэлгэрэнгүй
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА ТӨГСӨГЧИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН “МӨШГӨХ СУДАЛГАА”-НЫ ТАЙЛАН /2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧ/

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА ТӨГСӨГЧИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН “МӨШГӨХ СУДАЛГАА”-НЫ ТАЙЛАН /2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧ/

Энэхүү судалгааны мэдээллийг  Мэргэжлийн  болон техникийн боловсролын салбарын 2022-2023 оны төгсөгчдийн  хөдөлмөр эрхлэлтийн судалгааг 2023 оны  12  дугаар  сарын  31-ний  өдрийн  байдлаар  Боловсролын ерөнхий газар  болон  Боловсрол, шинжлэх ухааны яамны Цахим бодлого, статистик мэдээллийн газар хамтран зохион байгууллаа.   

Дэлгэрэнгүй
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШИЙН АЖЛЫН ЦАГИЙН АЧААЛАЛ, БАГЦ ЦАГИЙН ЖУРАМ

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШИЙН АЖЛЫН ЦАГИЙН АЧААЛАЛ, БАГЦ ЦАГИЙН ЖУРАМ

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/103 дугаар тушаал

Дэлгэрэнгүй