Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 885 сургууль хичээл, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд тэдгээрийн 705 буюу 79.7 хувь нь төрийн өмчийн, 180 буюу 20.3 хувь нь хувийн өмчийн сургууль байна. Мөн бага дунд боловсролын салбарт 61016 ажилтан, багш, албан хаагч ажиллаж байгаагийн 37770 буюу 61.9 хувь үндсэн багш байна. 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролы 885 сургуульд 797,905 суралцагч суралцаж байгаагийн 379,647 буюу 47.6 хувь нь бага ангид / I-V/, 273,943 буюу 34.3 хувь нь дунд ангид /VII-IX/, 144,315 буюу 18,0 хувь нь /X-XII/ ангид тус тус суралцаж байна. ЕБС-ийн нөхөн олгох хөтөлбөрөөр 1197 бүлэгт 4422 суралцагч суралцаж байна.