Ерөнхий боловсролын сургуулийн өдрийн ангийн бага, суурь, бүрэн дунд боловсролыг 2024-2025 оны хичээлийн жилд нийт 180.8 мянган суралцагч төгсөж өмнөх оны төгсөгчдөөс 5,080-аар буюу 2.9 хувиар өссөн байна. Бага боловсролыг 77,511 суралцагч, суурь боловсролыг 60,268 суралцагч, бүрэн дунд боловсролыг 42,993 суралцагч тус тус төгссөн байна.