БАГА ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

A- A A+
БАГА ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 900 сургууль хичээл, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд тэдгээрийн 717 буюу 79.7 хувь нь төрийн өмчийн, 183 буюу 20.3 хувь нь хувийн өмчийн сургууль байна. Мөн бага дунд боловсролын салбарт 63,422 ажилтан, багш, албан хаагч ажиллаж байгаагийн 39,126 буюу 61.7 хувь үндсэн багш байна.

Энэ оны хичээлийн жилд ерөнхий боловсролы 900 сургуульд 819,907 суралцагч суралцаж байгаагийн 378,408 буюу 46.2 хувь нь бага ангид / I-V/, 290,628 буюу 35.4 хувь нь дунд ангид /VII-IX/,  150 871 буюу 18,4 хувь нь /X-XII/ ангид тус тус суралцаж байна. ЕБС-ийн нөхөн олгох хөтөлбөрийн 1023 бүлэгт 4241 суралцагч суралцаж байна.

 

ТАТАЖ АВАХ