Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд мэргэжлийн болон техникийн боловсролын 69 сургалтын байгууллага сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна.
Сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын 41 буюу 59.4 хувь нь төрийн өмчийн, 28 буюу 40.6 хувь нь хувийн өмчийнх байна. Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад нийт 40,906 суралцагч мэргэжил, ур чадвар эзэмшин суралцаж байна.
Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын салбарт 3,878 ажиллагчид ажиллаж байгаагаас үндсэн багш 2,140 буюу нийт ажиллагчдын 55.2 хувийг эзэлж байна.