МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг 2025–2026 оны хичээлийн жилд нийт 20,576 суралцагч төгссөн нь өмнөх хичээлийн жилийнхээс 105 суралцагчаар буюу 0.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.Нийт төгсөгчдийн 7,365 нь мэргэжлийн боловсролын 3 жилийн, 9,124 нь мэргэжлийн боловсролын 1 жилийн, 2,120 нь техникийн боловсролын 1.5 жилийн, 461 нь техникийн боловсролын 3 жилийн анги, харин 1,506 суралцагч мэргэжлийн сургалт буюу богино хугацааны сургалтыг тус тус төгссөн байна.