Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 859 сургууль хичээл, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна. Тэдгээрийн 80.1 хувь нь төрийн өмчийн, 19.9 хувь нь хувийн өмчийн сургууль байна. Нийт 859 сургуульд 746,405 суралцагч суралцаж, 36,118 үндсэн багш ажиллаж байна.
ДэлгэрэнгүйСалбарын статистик мэдээлэл
Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ЕБС-ийг өдрөөр төгсөгчдийн 52.8 мянга нь суурь боловсрол (9 дүгээр анги), 31.9 мянга нь бүрэн дунд боловсрол (12 дугаар анги) эзэмшигчид байна. 12 дугаар ангийг өдрөөр төгсөгчид өмнөх оны хичээлийн жилээс 2.9 мянга буюу 8.3 хувиар буурсан байна
Дэлгэрэнгүй2020 оны байдлаар ШУТ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа эрдэм, шинжилгээний 68 байгууллагын 53 (77.9%) нь төрийн өмчийн, 15 (22.1%) нь хувийн өмчийн байгууллага байна. Харин Эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын байгууллага 31 (45.6%) байна. Шинжлэх ухаан, технологийн салбарт 2020 онд нийт 6926 хүн ажиллаж байгаагийн 3973 (57.4%) нь эмэгтэй ажиллагчид байгаа бол нийт ажиллагчдын 6109 (88.2%) нь үндсэн, 5033 (72.7%) нь судлаачид, нийт судлаачдын 1536 (30.5%) нь эрдэм шинжилгээний ажилтан байна. Нийт ажиллагчдын дотор шинжлэх ухааны доктор 153, боловсролын доктор 1697, академич 64, профессор 369, дэд профессор 564 байна.
ДэлгэрэнгүйМанай улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, коллежийн тоо 2020-2021 оны хичээлийн жилд 88 байгаагийн 37 (42.1%) нь их сургууль, 45 (51.1%) нь дээд сургууль, 3 (3.4%) нь коллеж, 3 (3.4%) нь гадаадын их сургуулийн салбар байна. Үүний 65 (73.9 %) нь төрийн бус өмчийн, 20 (22.7 %) нь төрийн өмчийн, 3 (3.4%) нь олон нийтийн/шашны1 өмчийн сургууль байна. Нийт сургуулийн 79 (89.8%) нь Улаанбаатар хотод, 9 (10.2%) хөдөө, орон нутагт байна.
Дэлгэрэнгүй2020-202 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 839 сургууль сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна. Тэдгээрийн 80.1 хувь нь төрийн өмчийн, 19.9 хувь нь хувийн сургууль байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд нийт 1,454 хүүхдийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс төрийн өмчийн 948 цэцэрлэг (27 төмөр замын харьяа хүүхдийн цэцэрлэг), хувийн 506 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа нь өмнөх оноос 15 цэцэрлэг (төрийн 38 нэмэгдэж, хувийн 23 хасагдсан) нэмэгдсэн байна.
Дэлгэрэнгүй