2021-2022 оны хичээлийн жилд техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын техникийн боловсрол, мэргэжлийн боловсрол, мэргэжлийн сургалтыг 22,251 суралцагч мэргэжил, ур чадвар эзэмшин төгсөж байсан бол 2022-2023 оны хичээлийн жилд 76 сургалтын байгууллагыг 19,940 суралцагч төгсч өмнөх оныхоос төгсөгч 2,311-ээр буюу 10.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мэргэжлийн боловсролын 2.5 жилийг 7,635, 1 жилийн ангийг 8,765, техникийн боловсролын 1.5 жилийн ангийг 1,611, 3 жилийн ангийг 572, мэргэжлийн сургалт буюу богино хугацаат сургалтыг 1,375 суралцагч тус тус төгссөн байна.