МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

A- A A+
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

 

ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 77 мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехник коллеж сургалтын үйл ажиллагаа явуулж байна.  

Сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 48 буюу 62.3 хувь нь төрийн өмчийн, 29 буюу 37.7 хувь нь хувийн өмчийнх байна.  Нийт сургалтын байгууллагын 40 нь орон нутагт, 37 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна.

Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад 16 салбарын 214 мэргэжлээр нийт 38,034 суралцагч (23,760 буюу 62.5 хувь нь эрэгтэй, 14,274 буюу 37.5 хувь нь эмэгтэй) мэргэжил, ур чадвар эзэмшин суралцаж байна.

 Нийт суралцагчдын 27,400 буюу 72.0 хувь нь төрийн өмчийн, 10,634 буюу 28.0 хувь нь хувийн өмчийн сургалтын байгууллагад суралцаж байна. Суралцагчдын 19,115 буюу 50.3 хувь нь нийслэлд, 18,919 буюу  49.7 хувь нь орон нутагт суралцаж байна.

Нийт суралцагчдын 1.7 хувь буюу 643 нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагч байна.  Шинээр 19,256 суралцагч 16 салбарын 187 мэргэжлийг сонгон элссэн байна. Шинээр элсэгчдийн 11,477 буюу 59.6 хувь нь эрэгтэй, 7,779 буюу 40.4 хувь нь эмэгтэй суралцагч эзэлж байна. Төгсөх ангид 20.721 суралцагч суралцаж байна.

Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын салбарт 4,094 ажиллагчид (1,414 буюу 34.5 хувь нь эрэгтэй, 2,680 буюу 64.5 хувь нь эмэгтэй) ажиллаж байгаагаас үндсэн багш 2.252 буюу нийт ажиллагчдын 55.0 хувийг эзэлж байна. Нийт ажиллагчдын 3,334 буюу 81.4 хувь нь төрийн өмчийн, 760 буюу 18.6 хувь нь хувийн өмчийн сургалтын байгууллагад ажиллаж байна.

Нийт үндсэн багшийн 707 буюу 31.4 хувь нь ерөнхий эрдмийн, 1,545 буюу 68.6 хувь нь мэргэжлийн багш байна.