ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН 2022 ОНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

A- A A+
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН 2022 ОНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Үндэсний статистикийн хорооны даргын 2020 оны  А/71 дүгээр тушаалаар батлагдсан Шинжлэх ухаан, технологийн салбарын захиргааны 10 маягтаар тус салбарын судалгаа хөгжүүлэлтийн ажлын хүний нөөц, үйл ажиллагаа, санхүүжилт, үр дүнгийн талаарх мэдээллийг нийт төрийн болон хувийн өмчийн 62 байгууллагаас хүлээн авч боловсруулан албан ёсны статистикийн мэдээллийн 11 маягтад нэгтгэсэн.

Уг статистикийн З-ШУТ-1-8 маягтын дагуу мэдээллээ ирүүлсэн яам, агентлагийн харьяа эрдэм шинжилгээний байгууллага 13, Шинжлэх ухааны академийн харьяа эрдэм шинжилгээний байгууллага 16, Эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын байгууллага 27, Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага 6 хамрагдсан байна. Нийт эрдэм, шинжилгээний байгууллагын 50 нь буюу 80.6 хувь нь төрийн өмчийн, 12 буюу 19.4 хувь нь хувийн өмчийнх байна.

Шинжлэх ухаан, технологийн салбарт 2021 онд нийт 69 байгууллага, 7,072 ажиллагчид  ажиллаж байсан бол 2022 онд 62 байгууллагад 6,880 ажиллагчид ажиллаж байгаагийн 5,407 нь судлаачид, нийт судлаачдын 1,739 нь эрдэм шинжилгээний ажилтан байна. Нийт ажиллагчдын 2,762 буюу 40.1 хувь нь эрэгтэй, 4,118 буюу 59.9 хувь нь эрэгтэй ажиллагчид байна.

Нийт ажиллагчдын дотор шинжлэх ухааны доктор 139, боловсролын доктор 1,611,  академич 63, профессор 326, дэд профессор 593 байна.