ДЭЭД БОЛОВСРОЛЫН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

A- A A+
ДЭЭД БОЛОВСРОЛЫН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

 

ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

Монгол Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 69 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 33 буюу 47.8 хувь нь их сургууль, 35 буюу 50.7 хувь нь дээд сургууль, 1 буюу 1.4 хувь нь коллеж байна.

 Нийт их, дээд сургууль, коллежийн 16 буюу 23.2 хувь нь төрийн өмчийн, 50 буюу 75.5 хувь нь хувийн өмчийн, 3 буюу 4.3 хувь нь олон нийтийн/шашны өмчийн сургалтын байгууллага байна. Нийт сургалтын байгууллагын 64 буюу 92.8 хувь нь Улаанбаатар хотод, 5 буюу 7.2 хувь нь хөдөө, орон нутагт сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Их, дээд сургууль, коллежид нийт 145,267 суралцагч  (56,444 буюу 38.9 хувь нь эрэгтэй, 88,823 буюу 61.1 хувь нь эмэгтэй) суралцаж байгаа нь өмнөх хичээлийн жилийн нийт суралцагчдын тооноос 3,387 буюу 2.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 Нийт суралцагчдын 79,718 буюу 54.9 хувь нь төрийн өмчийн, 58.828 буюу 40.5 хувь нь хувийн өмчийн, 6,721 буюу 4.6 хувь нь олон нийтийн/шашны өмчийн сургуульд суралцаж байна. Суралцагчдын 135,993 буюу 93.6 хувь нь нийслэлд, 9,274 буюу  6.4 хувь нь орон нутагт суралцаж байна.

Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 2,799 буюу 1,9 хувь нь дипломын дээд боловсрол, 112,451 буюу 77.4 хувь нь бакалавр, 25,509 буюу 17.6 хувь нь магистр, 4,508 буюу 3,1 хувь нь докторын зэрэг эзэмшихээр суралцаж байна. Нийт суралцагчдын 134,152 буюу 92.3 хувь нь өдрөөр, 2,293 буюу 1.6 хувь нь оройгоор, 8,822 буюу 6.1 хувь нь эчнээ ангид суралцаж байна. Нийт суралцагчдын 0.3 хувь буюу 414 нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагч байна. 

Шинээр 26,316 суралцагч (9.767 буюу 37.1 хувь нь эрэгтэй, 16.549 буюу 62.9 хувь нь эмэгтэй) элссэн байна. Төгсөх ангид 33,044 суралцагч суралцаж байна.

Их, дээд сургууль, коллежид нийтдээ 11,923 ажиллагчид (4,350 буюу 36.5 хувь нь эрэгтэй, 7,573 буюу 63.5 хувь нь эмэгтэй) ажиллаж байгаагаас үндсэн багш 5,169 буюу нийт ажиллагчдын 43.4 хувийг эзэлж байна.

Нийт ажиллагчдын 7,473 буюу 62.7 хувь нь төрийн өмчийн, 4,108 буюу 34.5 хувь нь хувийн өмчийн, 342 буюу 2.9 хувь нь олон нийтийн/шашны өмчийн сургалтын байгууллагад ажиллаж байна.