Салбарын статистик мэдээлэл
Шинэ
Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 34 буюу 52.3 хувь нь их сургууль, 29 буюу 44.6 хувь нь дээд сургууль, 2 буюу 3.1 хувь нь коллеж байна.
Нийт их, дээд сургууль, коллежийн 17 нь төрийн өмчийн, 45 нь хувийн өмчийн, 3 нь олон нийтийн/шашны өмчийн сургалтын байгууллага байна.
Их, дээд сургууль, коллежид нийт 150,282 суралцагч суралцаж байна. Нийт суралцагчдын 81,571 буюу 54.3 хувь нь төрийн өмчийн, 60,111 буюу 40.0 хувь нь хувийн өмчийн, 8,600 буюу 5.7 хувь нь олон нийтийн/шашны өмчийн сургуульд суралцаж байна.
Шинэ
2024-08-20
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ
2024-08-20
Дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын сургалтыг 2023-2024 оны хичээлийн жилд нийт 27,555 суралцагч төгсөж, өмнөх оны төгсөгчдөөс 4,241 -ээр буюу 18.2 хувиар өссөн байна.
Шинэ
Монгол Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 64 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 33 буюу 51.6 хувь нь их сургууль, 30 буюу 46.8 хувь нь дээд сургууль, 1 буюу 1.6 хувь нь коллеж байна.
Шинэ
2023-08-09
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ
2023-08-09
2022-2023 оны хичээлийн жилд 23,314 суралцагч төгссөн байна.
Шинэ
Монгол Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 69 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 33 буюу 47.8 хувь нь их сургууль, 35 буюу 50.7 хувь нь дээд сургууль, 1 буюу 1.4 хувь нь коллеж байна.
Нийт их, дээд сургууль, коллежийн 16 буюу 23.2 хувь нь төрийн өмчийн, 50 буюу 75.5 хувь нь хувийн өмчийн, 3 буюу 4.3 хувь нь олон нийтийн/шашны өмчийн сургалтын байгууллага байна. Нийт сургалтын байгууллагын 64 буюу 92.8 хувь нь Улаанбаатар хотод, 5 буюу 7.2 хувь нь хөдөө, орон нутагт сургалтын үйл ажиллагаа явуулж байна.