Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын нийт 1407 байгууллагад 9226 бүлгийн 264 818 хүүхэд суралцаж байна. Нийт багш, ажиллагчдын тоо 35339 байгаагийн 9945 (28.1%) нь үндсэн багшаар ажиллаж байна. Нийт 1407 байгууллагын 1024 нь төрийн өмчийн, 383 нь хувийн цэцэрлэг байна.СӨБ-д хамрагдсан нийт хүүхдийн 253158 нь үндсэн сургалтад, 11660 нь хувилбарт сургалтад хамрагдаж байна.