Мэдээ мэдээлэл
Шинэ
Нийгмийн цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах судалгааг Боловсролын яамнаас эхлүүлсэн талаар Боловсролын сайд П.Наранбаяр, сайдын зөвлөх Д.Гантулга нар олон нийтэд мэдээлэл өглөө.
Шинэ
2022-04-21
Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулах 10 хувилбарыг нийслэлээс сонгогдсон гишүүдэд танилцуулав
2022-04-21
Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулах 10 хувилбарыг нийслэлээс сонгогдсон гишүүдэд танилцуулав. Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 305 мянган хүүхэд байгаагаас 76 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Цэцэрлэгийн хүртээмж нийслэлд хамгийн том асуудал болж байгаа юм.
Тиймээс дараах 10 хувилбарыг танилцуулав.
✅ Цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх
✅ Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх
✅ Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах
✅ Байгууллагын цэцэрлэгийг дэмжих
✅ Хувийн цэцэрлэг байгуулах, өргөтгөх санаачилгыг дэмжих
✅ Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх
✅ Орон сууцны 1 давхрыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх
✅ Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал дэмжлэг үзүүлэх
✅ Хүүхэд харах үйлчилгээг дэмжих
✅ 2 настай хүүхдүүдэд хувьсах зардал олгох
Шинэ
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ өдрүүдэд үргэлжилж байна. Энэ хичээлийн жилээс ЭЕШ-ыг 2 удаа зохион байгуулж байхаар шийдвэрлэж бэлтгэл ажлыг хангаж байна. Шалгалтын өмнө юуг анхаарах талаар цуврал зөвлөгөөг бид хүргэж байх болно. Эхний зөвлөгөөг Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн сургалтын менежер, Монгол улсын зөвлөх багш Б.Уламбаяр та бүхэнд хүргэх болно.
Шинэ
Шинэ
Дээрэлхэлтийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал. Хэн нэгнийг буруутгах биш хамтарч асуудлаа шийдэх цаг та бидний өмнө ирээд байна.
Шинэ
PISA бол дэлхийн улс орнуудын 15 настай хүүхдийн уншиж ойлгох чадвар, математикийн суурь чадвар, байгалийн ухааны хичээлүүд буюу сэтгэн бодох чадварыг шалгана. Ингэхдээ танхимаар олж авсан мэдлэгээ амьдралд хэрэглэх ур чадварыг үнэлдэг юм. Манай улс PISA 2022 олон улсын судалгаанд 4 дүгээр сард хамрагдахаар бэлтгэл хангаж байна.