Мэдээ мэдээлэл
Шинэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтаар ШУТИС-ийн оюутан, залуус, эрдэмтэн багш нартай уулзлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг оюутан, залууст танилцууллаа.
Шинэ
Хилчдийн 2-5 настай 1757 хүүхэд алслагдсан бүс нутагт амьдарч байна. Тэдний 63 хувь нь Сургуулийн өмнөх боловсролд, 6 хувь нт хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж, 31 хувь буюу 525 хүүхэд ямар нэгэн хөгжлийг дэмжих үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Эдгээр хүүхдүүдийн хөгжлийг зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хамтарсан тушаал гаргаж, арга хэмжээний төлөвлөгөө баталсан. Төлөвлөгөөний дагуу өнөөдөр уулзалт зохион байгууллаа.
Шинэ
2023-08-10
Олон Улсын Монголч эрдэмтний 12 дугаар их хуралд Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дарга Л.Энх-Амгалангийн хэлсэн үг
2023-08-10
Олон Улсын Монголч эрдэмтний 12 дугаар их хуралд Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дарга Л.Энх-Амгалангийн хэлсэн үг
Шинэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Олон улсын монголч эрдэмтний XII их хурал Төрийн ордонд нээлтээ хийлээ.
Шинэ
2023-08-09
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ТОГТООЛ БАТАЛЛАА
2023-08-09
Засгийн газраас 2022-2023 оны хичээлийн жилд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлсэн. 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, нийслэлд гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх тогтоол баталсан. Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахалж буй.
Шинэ
1959 оноос эхлэн Олон Улсын Монголч Эрдэмтний Их хурлыг 5 жилд нэг удаа Монгол Улсад тогтмол зохион байгуулдаг болсон. Нэг удаагийн хуралд дунджаар 30-аад орны 400 орчим эрдэмтэд оролцдог. Олон Улсын Монголч Эрдэмтдийн Их хурал нь оролцогчдынхоо тоогоор ч, хэлэлцэх асуудлын цар хүрээгээрээ ч, тогтмолжсон байдлаараа ч дэлхийн өөр аль ч оронд энэ чиглэлээр болдоггүй том хурал юм.
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа