Мэдээ мэдээлэл
Шинэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Батлан хамгаалахын Ражат Сингх нар өнөөдөр “Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургууль”-ийн шав тавилаа.
Шинэ
2023-04-24
“1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2023” ӨДӨРЛӨГ ЭНЭ САРЫН 25-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2023-04-24
2023-04-24
“1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2023” ӨДӨРЛӨГ ЭНЭ САРЫН 25-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2023-04-24
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 10 дахь жилдээ хэрэгжүүлж буй "Инженер, технологийн дээд боловсрол" төслөөс "1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2023" өдөрлөгийг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгт төслийн хүрээнд Япон Улсын Коосэн сургууль болон их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж 2023 оны 03 дугаар сард төгсөж эх орондоо ирсэн Коосэн хөтөлбөрийн 37, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 68, нийт 105 төгсөгч оролцох юм. Эдгээр төгсөгчид нь Япон, Англи хэлний өндөр мэдлэгтэй бөгөөд Япон Улсад 2-3 жилийн хугацаанд суралцаж барилга дэд бүтэц, механик, мэдээллийн систем, цахилгаан электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшсэн. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчдийн хувьд Япон Улсын их сургуулийн болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хос дипломтой төгсдөг давуу талтай.
Өдөрлөгт барилга, мэдээллийн технологи, дэд бүтэц, архитектур, уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож төгсөгчидтэй ажлын ярилцлага хийж, сонгон шалгаруулж хамтран ажиллах боломж бүрдэнэ.
Өдөрлөгийг Төсөл хэрэгжүүлэх нэгж, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран төгсөгчдийг ажил олгогч нарт танилцуулах, ажлын байранд зуучлах, сурч, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд ашиглах зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд төгсөгчдийг хүссэн байгууллагадаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж, бололцоог нээж өгч байгаагаараа онцлог юм.
“1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2023” өдөрлөгийг 04 дүгээр сарын 25-ны өдрийн 09:30-15:00 цагийн хооронд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн 8 дугаар байрны 12 давхарт зохион байгуулна.
Шинэ
2023-04-18
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЗАЛУУЧУУД, СПОРТЫН ЯАМТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2023-04-18
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаярын урилгаар Бүгд Найрамдах Чех улсын Боловсрол, залуучууд, спортын дэд сайд Ярослав Миллер Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 17-20-ний өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
Шинэ
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн хэрэгжилтийн явцад тулгамдсан, шийдэл хүлээж буй, цаашид анхаарах асуудлаар санал солилцох техникийн зөвлөлдөх уулзалт боллоо.
Шинэ
Боловсрол хувьсан өөрчлөгдөж танхимаас гадна цахим сургалтаар сурагчдад боловсрол олгох хэрэгцээ шаардлага дэлхий нийтийн өмнө тулгарч байна.
Шинэ
Сонгинохайрхан дүүргийн лаборатори 12 дугаар сургууль 3 мянга гаруй сурагчтай. Сурагчдынхаа математикийн хичээлийн хоцрогдлыг нөхөх зорилгоор Сураад платформтой хамтран жиллаж байна.
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа