Мэдээ мэдээлэл
Шинэ
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэн, шударга ёсны засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн, "Шинэ сэргэлтийн бодлого"-той уялдсан, 2023-2030 онд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.
Шинэ
Шинэ
2025-07-18
ДАЦАН ХИЙДЭД ШАВИЛАН СУУЖ БУЙ ЛАМ СУРАЛЦАГЧИД СУУРЬ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ ЭЗЭМШИЖ, ТӨГСЛӨӨ
2025-07-18
Өнөөдөр Боловсролын яам, Нийслэлийн Ерөнхий боловсролын 112 дугаар сургууль, Гандантэгчэнлин хийдтэй хамтран БНЭУ-д шавилан сууж буй лам суралцагчдын төгсөлтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгууллаа.
Төгсөлтийн арга хэмжээнд Энэтхэг улсад шавилан сууж буй лам нар болон тэдний багш нар цахимаар оролцсон бөгөөд зарим суралцагчийн боловсролын баримт бичгийг эцэг эх, асран хамгаалагчид нь төлөөлөн гардан авлаа.
Шинэ
Дээд боловсролын байгууллагын чадавх бэхжүүлэх Европын холбооны Erasmus+ RETEACH буюу "Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэх" төслийн багийн гишүүдийг чадавхжуулах сургалт Итали улсын Палермо хотод зохион байгуулагдлаа.
Сургалт "Багшийн боловсрол дахь Европын холбооны тогтолцоо ба Европын бодлогын механизмын тойм" сэдвийн хүрээнд явагдсан юм.
Сургалтад Монгол, Итали, Румын улсын төслийн багууд оролцсон. Монголын талаас Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үндэсний судалгааны хүрээлэн, “Отгонтэнгэр” их сургууль, МУБИС, МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, “Дархан” дээд сургууль, “Хангай” дээд сургуулийн төлөөлөл оролцлоо.
Шинэ
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Буриадын Их Сургуульд “Монгол хэл, соёлын төв”-ийг албан ёсоор нээлээ.
Шинэ
2025-07-07
“Монгол Улсын Боловсролын яам, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам хоорондын дээд боловсролын салбарт 2025-2029 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөр"-ийг байгууллаа
2025-07-07
“Монгол Улсын Боловсролын яам, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам хоорондын дээд боловсролын салбарт 2025-2029 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөр"-ийг байгууллаа.
Энэ хөтөлбөрийн хүрээнд орос хэлний багш нарын ур чадварыг үе шаттайгаар Оросын Холбооны Улсад мэргэшил дээшлүүлэхэд хамтран ажиилах юм.
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа