Мэдээ мэдээлэл
Шинэ
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэн, шударга ёсны засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн, "Шинэ сэргэлтийн бодлого"-той уялдсан, 2023-2030 онд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.
Шинэ
Бие даалтын 7 хоног нийслэлд 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл үргэлжиллээ. Сургалтын үйл ажиллагааг танхим болон цахим хосолсон хэлбэрээр түүнчлэн бие даан судалж танин мэдэх, биет байдлаар дасгал сургуулилт хийх зэргээр зохион байгуулсан
Үүнд төвийн дүүргийн сургуулийн 2000 орчим суралцагч ОБЕГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар ангид “Гамшгаас хамгаалах анхан шатны сургалт”-д хамрагдсан байна.
Шинэ
ЮНЕСКО-ийн Суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд нэгдэхэд дэмжлэг үзүүлж, оролцогч талуудын чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Насан туршийн суралцахуйн салбар чадавх бэхжүүлэх сургалт” зохион байгуулагдаж байна.
Шинэ
“Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлого”-ын хүрээнд Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр анги буюу 6 настны нүд, шүд, зүрхний эрт илрүүлгийн үзлэг 2024 оны 4 дүгээр улирлаас эхэлж, өнөөдрийн байдлаар нийт 40,749 хүүхдийн 89% нь хамрагдсан байна.
Шинэ
Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлахаар боллоо.
“2026 оныг Боловсролын жил болгон зарласнаар бид боловсролыг улсын хөгжлийн тэргүүлэх салбар болгон үзэж, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх болно.
Боловсролд хийж буй хөрөнгө оруулалт бол ирээдүйд хийж байгаа хөрөнгө оруулалт, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт юм”гэж Боловсролын сайд П.Наранбаяр онцоллоо.
Энэхүү шийдвэрийг Ерөнхий сайдын санаачилгаар Засгийн газрын гишүүд санал нэгтэйгээр дэмжин гаргажээ.
Шинэ
Засгийн газрын тогтоолын хүрээнд АШУҮИС-ийн харьяа Хангайн бүсийн “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор” болгон хөгжүүлэхээр болж, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж нар хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа