Мэдээ мэдээлэл
Шинэ
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн анх удаа бүх түвшний боловсролын хөтөлбөрүүдэд нэгдсэн дүн шинжилгээ хийж дууслаа. Хичээлээр дамжуулан суралцагчдад олгож байгаа чадамжийг судлахдаа олон улсын үзүүлэлтүүдтэй ч харьцуулсан байна.
Шинэ
Манай улсад боловсролын үнэлгээний байгууллага үүсэж боловсрол, сургалтын үйл ажиллагаа, үр дүнгийн үнэлгээ, дүгнэлт, хэмжилт хийж эхэлсний 20 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Хүүхдүүд сургуульд суралцаж, хичээлд сууж байгаа нь нүдний өмнө ил харагддаг ч тэд яг юу сурч, юу чаддаг, ямар төлөвшилтэй болсныг шууд мэдэх боломжгүй юм. Харин боловсролын үнэлгээ, хэмжилт нь аливаа бодлогын үндэслэлийг оновчтой зөв тодорхойлох, хэрэгжилтийг үр дүнтэй удирдан чиглүүлэх, хөтлөхийн эх үндэс болдог.
Боловсролын үнэлгээний төвийн 20 жилийн ойн арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Фиона Блайт оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Боловсролын үнэлгээний байгууллага болох “AQA”-тай хамтран ажиллах санамж бичигт Боловсролын үнэлгээний төв гарын үсэг зурлаа. Боловсролын үнэлгээний төвийн онлайн засалтын арга аргачлалын, үр дүнгийн аналитикийн, үнэлгээний зэрэг платформуудыг ашиглахад болон мэргэжлийн боловсролын онлайн тестийн тухайд зөвлөгөө зэрэгт хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхижуулахад хоёр улс хамтран ажиллах ажээ.
Арга хэмжээний үеэр сургалтын үйл ажиллагаагаа өндрөөр үнэлүүлж шилдгээр шалгарсан зарим аймаг нийслэлийн боловсролын байгууллагуудад БҮТ-ийн нэрэмжит шагналыг гардуулан өгсөн юм.
Сонирхуулахад, Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллага (OECD)-аас жил бүр зохион байгуулдаг Суралцагчийн үнэлгээний олон улсын үнэлгээнд манай улс анх удаа хамрагджээ. Ирэх 12 дугаар сарын 5-нд энэ үнэлгээний үр дүн гарч, Монгол улсын боловсролын чанар олон улстай харьцуулахад ямар түвшинд байгаагаа зарлана. Цаашдаа олон улсын жишигт хүрсэн үнэлгээний тогтолцоог бий болгох, олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллага (OECD), Кембрижийн их сургууль зэрэг дэлхийн нэр хүнд бүхий байгууллагатай хамтын ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.
Ойн хүрээнд Боловсролын үнэлгээний төв “Боловсролын үнэлгээ” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулж байна. Онол практикийн бага хуралд:
- БШУЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа “Боловсролын үнэлгээний бодлогын хөгжлийн чиг хандлага”
- Боловсролын судалгааны хүрээлэнгийн захирал М.Итгэл “Сургалтын хөтөлбөр дэх үнэлгээний үзэл баримтлал”
- Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат “Боловсролын үнэлгээний байгууллагын хөгжлийн чиг хандлага”
- ИБНВУ-ын AQA байгууллагын захирал Гавин Басутл-Рэйнад “Вэйлес мужид хэрэгжүүлсэн үнэлгээний туршлага”
- ИБНВУ-ын Pearson байгууллагын ахлах мэргэжилтэн Эндрюс Кхан “2022 оны Версантын хэлний үнэлгээний танилцуулга” сэдвээр илтгэл тавина.
Шинэ
2023-10-13
63 ДУГААР СУРГУУЛИЙГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАДАГ ТҮШИЦ СУРГУУЛЬ БОЛГОНО
2023-10-13
2023-10-13
63 ДУГААР СУРГУУЛИЙГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАДАГ ТҮШИЦ СУРГУУЛЬ БОЛГОНО
2023-10-13
63 ДУГААР СУРГУУЛИЙГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАДАГ ТҮШИЦ СУРГУУЛЬ БОЛГОНО
Шинэ
2023-10-12
“Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын чанарын үнэлгээний журам”-ын төслийн санал авч байна
2023-10-12
Боловсролын ерөнхий хууль, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль тус тус батлагдсантай холбогдуулан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын чанарын үнэлгээний журам”-ыг шинээр боловсруулах хэрэгцээ үүссэн.
Шинэ
2023-10-12
ЖАЙКА, "Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл"-ийн 1-р шатны хүрээнд боловсруулсан гарын авлага, зөвлөмж
2023-10-12
2020 оны 9 дүгээр сараас эхлэн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн II шат хэрэгжиж байна. I шатны төслөөр (2015-2019) туршилтын сургуульд хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй хүүхдэд эрт үеийн хөгжлийн дэмжлэг үзүүлэх, тэгш хамран сургах боловсролыг хөгжүүлэхэд чиглэсэн боловсролын үйлчилгээг сайжруулах зорилго бүхий үйл ажиллагааг зохион байгуулж багш нар, эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага, зөвлөмж, DVD материал, дохионы хэлний зурган карт зэрэг бүтээгдэхүүнийг хэвлэн улсын бүх цэцэрлэг, сургууль, холбогдох байгууллагуудад тараасан. Харин энэхүү сайтаар дамжуулан цахим хэлбэрээр та бүхэнд хүргэж байна.
Шинэ
ХОЁР УЛСЫН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛНЭ