Монгол Улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд АШУҮИС-ийн дэргэд Био анагаахын нэгдсэн хүрээлэнг байгуулж, салбар дундын лабораторийг ашиглалтад орууллаа. Энэ хүрээлэнд орчин цагийн анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээг хийх боломжтой.
Тус хүрээлэн нь
- Молекул биологийн лаборатори /Молекул биологийн нэгж, Ген секвенсинг нэгж/
- Эмгэг судлалын лаборатори /Эсийн эмгэг судлалын нэгж/
- Биологийн химийн лаборатори /Уургийн анализын нэгж/
- Тархи судлалын лаборатори /Нейрофизиологийн нэгж, Психоматик АУ-ны нэгж/
- Эсийн биологийн лаборатори /Электрон микроскопын нэгж, Эсийн өсгөврийн нэгж/ лабораториудтай.
АШУҮИС энэ онд дэргэдээ анхны их сургуулийн эмнэлгийг байгуулж, шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээсэн, төрийн өмчийн бусад их дээд сургуультай хамтарч ажиллаж байгаа гээд олон амжилт гаргаад байна.