“ДОНОРЫН УУЛЗАЛТ 2021” АМЖИЛТТАЙ БОЛЛОО

A- A A+
“ДОНОРЫН УУЛЗАЛТ 2021” АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Боловсролын шинжлэх ухааны яам донор байгууллагуудын 2021 оны уулзалтаа амжилттай зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх их үйлсэд хамтран зүтгэгч, хөрөнгө оруулагч элчин сайдын яамд болон олон улсын төрөлжсөн байгууллагын төлөөлөл оролцсон. Мөн Монгол Улсаас гадаад улс оронд эх орноо төлөөлж байгаа элчин сайдууд цахимаар оролцсон юм.

Уулзалтын үеэр боловсрол шинжлэх ухааны салбарт хууль эрх зүйн болон төсвийн шинэчлэл хийхээр бэлтгэл хангаж байгаа талаар танилцуулж ойрын ирээдүйд тулгамдаж байгаа асуудал, цаг алдалгүй шийдвэрлэх төсөл хөтөлбөрүүдийг нэг бүрчлэн танилцууллаа. Ингээд олон улсын байгууллагын төлөөлөгчид хэрхэн хамтрах боломжтой талаараа тус тусын байр суурийг илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр:

  • Насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлэх
  • Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Чанарын үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх
  • Шинжлэх ухааны парк байгуулах
  • Боловсролын салбарт цахим шилжилт хийх зэрэг төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж мэдээлэл солилцсон.