Хурлаар 2021 онд БШУ-ны салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар яамны газар, хэлтсийн дарга нар мэдээлэл хийж, төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй хамтын ажиллагааны санал солилцон, 2022 оны ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа.
Энэхүү орон тооны бус дэд зөвлөлд ТББ-ын төлөөлөл, яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа байгууллагуудын удирдлагууд багтдаг. БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн уг дэд зөвлөлийн даргаар ажиллаж байна.