Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд “Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам хооронд дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт 2022-2024 онд хамтран ажиллах хөтөлбөр” баримт бичгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгууллаа.
Тус баримт бичигт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальков нар гарын үсэг зурав.
Энэхүү баримт бичгийг байгуулснаар Монгол Улс, ОХУ-ын хооронд боловсрол, шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухааны байгууллага хоорондын шууд харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.