ТАЛАРХАЛ

A- A A+
ТАЛАРХАЛ

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр, “Улаанбаатар хотод 5860 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын 7 сургууль, Архангай аймагт 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын төсөл” амжилттай хэрэгжээд байна.

Боловсролын салбарын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлсэн “Чайна Ай Пи Пи Ар интернэшнл инженеринг корпораци”, “Эс Ай Пи Пи Ар констракшн групп корпораци”, үндсэн гүйцэтгэгчээр ажилласан “Бээжин констракшн инженеринг групп корпораци”, “Чайна Гежоуба групп интернешнл корпораци”-ийн хамт олонд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан талархал илэрхийлснийг Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн өнөөдөр гардуулан өгч, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.