СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМЫН 4-Р СУРГУУЛИЙН БАГШ Д.МӨНХБААТАР 2021 ОНЫ ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БАГШААР ШАЛГАРЛАА

A- A A+
СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМЫН 4-Р СУРГУУЛИЙН БАГШ Д.МӨНХБААТАР 2021 ОНЫ ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БАГШААР ШАЛГАРЛАА

Би багш-2021" үндэсний шилдэг багш шалгаруулах зорилтот нэвтрүүлэгт 400 багш бүртгүүлсэн. Тэдний 20 нь сүүлийн 3 сарын турш өрсөлдөж финалын шалгаруулалтад 4 багш тунаж үлдсэн юм. Тэд бол

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр сургуулийн багш Б.Энхтүвшин

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр сургуулийн багш Д.Мөнхбаатар

Шинэ Монгол Харумофүжи сургуулийн багш Ц.Галбадрах

Нийслэлийн 24 дүгээр сургуулийн багш Г.Ганбаяр нар байлаа

Ингээд нэвтрүүлгийн ялагчаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р сургуулийн багш Д.Мөнхбаатар тодорч 100,000,000 төгрөгийн эзэн боллоо. Ингэснээр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас дахин ялагч тодорч байгаа юм. Багшдаа халуун баяр хүргэж, сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе. Нэвтрүүлэгт оролцсон бүх багш нартаа талархал илэрхийлье.

Би багш нэвтрүүлэг жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд ирэх жилийн шалгаруулалт багш бүрийн өмнө нээлттэй гэдгийг дуулгая.