БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛАА ХЭЛЛЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛАА ХЭЛЛЭЭ

Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Энэ удаад Боловсролын ерөнхий хуулийн төслийн хэлэлцүүлгийг салбарын эрдэмтэн, судлаачдын дунд зохион байгууллаа.

Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаар эрдэмтэн, судлаачдын хэлсэн саналаас дурдвал:

-Хүүхдийн эрхийг хамгаалах, зөрчлийг арилгах чиглэлд тодорхой зүйл заалтыг тусгах

-Сургуулийн номын санг сайжруулах асуудлыг тусгах

-Сургалтын хөтөлбөрийг тогтвортой байлгах

-Боловсролын байгууллагыг бие даасан хараат бус байдлыг хангах

-Боловсролын агуулгын стандартыг тусгаж өгөх

-Тасралтгүй суралцахуйг хөгжүүлэх

-Багш бэлтгэх тогтолцоонд анхаарах

-Сургалтын баримт бичиг нь хөтөлбөр төлөвлөгөө байх гэдгийг тусгах

-Боловсролын байгууллага болзошгүй эрсдэлтэй хэрхэн зохицох асуудлыг тусгах гэхчлэн тодорхой саналуудыг хэллээ.

Эрдэмтэн, судлаачдын төлөөлөл насан туршийн боловсролыг чухлаар авч үзэх ёстойг хэлж байлаа. Мөн эцэг эхийн боловсролын тухай ярих хэрэгтэйг ч онцлов.