“Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд оролцсон багш нарын төлөөлөлтэй БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин нар уулзлаа. Эх хэлний хэрэглээг сайжруулах, хос бичигтэн болох зорилтын хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудыг багш нар ярьж байна.
• Хос бичигтэн болохын тулд монгол бичгийн хэрэглээний орчин бүрдүүлэх
• Өвөрмонголтой багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх
• Төрийн албан хаагчдад Монгол бичгийн хичээл зааж байгаа багш нарын цалин, урамшууллын асуудлыг шийдвэрлэх
• Монгол бичгийн төрөлжсөн номын сан, сонин сэтгүүлийн тоог нэмэгдүүлэх
• Монгол бичгээр хэвлэгддэг ном зохиолын тоог олшруулах зэрэг саналыг багш нар хэлж байна.
Аймгийн хэлний зөвлөлийнхөн хос бичигтэн болох зорилтын хүрээнд 25 саналыг хэлний зөвлөлд хүргүүлсэн байна. “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны үеэр шилдгүүдээ тодруулж, үзэсгэлэн гаргаад өнгөрөх биш багш нар арга зүйгээ солилцох сургалт, семинар зохион байгуулж байхаар тогтлоо.