СУРГАЛТЫН ИНТЕРАКТИВ КОНТЕНТ БҮТЭЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

A- A A+
СУРГАЛТЫН ИНТЕРАКТИВ КОНТЕНТ БҮТЭЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран сургалтын интерактив контент бүтээх төслийн багийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа. 2020-2021 оны хичээлийн жилд хүүхдийн сурлага, хөгжлийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангаас “Цахим аялал” нэртэй 104 жишиг интерактив хичээлийг Монгол контенттой хамтран бүтээсэн. Эдгээр хичээлийг казак, тува хэл, сонсгол болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тохиромжтой хэлбэрээр бүтээж, хүүхэд бүрийг тэгш хамруулснаараа онцлог юм.

Энэ хичээлийн жилд мөн сургуулийн өмнөх болон бага боловсролын цахим сургалтын контент бүтээх ажлыг эхлүүлээд байна. “Марчаахай” болон “Номадик Бэйр Гэймс”-ийн багтай хамтран нийт 60 сургуулийн өмнөх ба бага боловсролын контент бэлтгэхээр ажиллаж байгаагаас гадна тоглоомоор дамжуулан заах арга барилыг туршиж байна.