Төслийн нэр: L3594-МОN:Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл
Санхүүжилтийн эх үүсвэр: Азийн хөгжлийн банк (АХБ)
Гэрээний дугаар: GW-25 Төсөл хэрэгжүүлэх нэгжид зөөврийн компьютер нийлүүлэх
Огноо: 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр
Эрхэм хүндэт.......................Танаа,
- Боловсрол, шинжлэх ухааны яам (Захиалагч) сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтнүүдэд зөөврийн компьютер нийлүүлэх үнийн саналыг ирүүлэхийг үүгээр хүсэж байна:
№ |
Барааны нэр |
Тоо ширхэг |
Хэмжих нэгж |
1 |
Зөөврийн компьютер /өндөр үзүүлэлттэй/ |
2 |
ш |
2 |
Зөөврийн компьютер |
9 |
ш |
3 |
Зөөврийн компьютер /барилгын зураг үзэх боломжтой график карттай/ |
2 |
ш |
|
Нийт |
13 |
ш |
- Та үнийн санал ирүүлэх маягт (Хавсралт 2)-ын дагуу үнийн саналын нэг эх хувийг “Эх хувь” гэж тэмдэглэн ирүүлнэ. Үүнээс гадна, нэг хуулбар хувийг "Хуулбар хувь" гэж тэмдэглэн ирүүлнэ. Эх болон хуулбар хооронд ямар нэг зөрүү гарсан тохиолдолд эх хувийг дагаж мөрдөнө. Таны ирүүлэх үнийн санал нь хавсаргасан маягтын дагуу хийгдэх ба гарын үсгээр баталгаажсан байх ёстой бөгөөд дугтуйнд хийж дараах хаягаар ирүүлнэ:
L3594-MON: Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл, Төсөл хэрэгжүүлэх нэгж
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу 14200, Б.Алтангэрэлийн гудамж 5, Сити центерийн 8 давхар 802 тоот өрөө
Ж. Баттуяа, Төслийн худалдан авах ажиллагааны ажилтан
Утас: +976 7766-0888
- Та үнийн саналаа Монгол хэлээр ирүүлэх ба доор дурдсан бичиг баримтуудыг үнийн саналын хамт ирүүлнэ. Үүнд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Компанийн танилцуулга;
- Нийлүүлэх барааны техникийн тодорхойлолт;
- Өмнө хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын туршлагыг баталгаажуулан 2 гэрээ, хүлээлцсэн акт.
- Үнийн саналыг 3 дугаар заалтад дурдсан хаягаар хүлээн авах бөгөөд эцсийн хугацаа нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12:00 цаг.