Ковид-19 халдварын батлагдсан тохиолдол:
• 2022.02.01. 1196
• 2022.02.02. 1488
• 2022.02.03. 964
• 2022.02.04. 426
• 2022.02.05. 570
• 2022.02.06. 637
• 2022.02.07. 860
2021-2022 оны хичээлийн жилийг хуульд заасан хугацаанд буюу 9 сарын 1-ний өдөр эхлүүлэв. Халдварын нөхцөл байдлын улмаас 5/9 зарчмыг баримтлав. Энэ хичээлийн жилийн нэгдүгээр улиралд:
100 хувь танхимаар 469 сургууль, 223.406 сурагч
Хосолсон буюу 5/9 зарчмаар 365 сургууль, 478.164 сурагч
100 хувь цахимаар 8 сургууль, 12.152 суралцагч хичээллэв.
Нэгдүгээр улиралд 73 цэцэрлэг, 413 сургуульд халдвар бүртгэгдсэн байна. Үүнээс 1 тохиолдол бүртгэгдсэн цэцэрлэг 69, сургууль 332 байгаа нь боловсролын байгууллага халдварын голомт болохгүй байгааг, мөн 5/9 зарчим оновчтой хувилбар байсныг баталж байна.
Боловсролын хүрээлэнгээс зохион байгуулсан 2021 оны судалгаагаар цаашид хичээл сургалтын үйл ажиллагааг:
• Танхимаар 64 хувь
• Цахимаар 23 хувь
• Хосолсон 13 хувь үргэлжлүүлэх нь зөв гэж хариулжээ.
Боловсролын хүрээлэнгийн судалгаанд дурдсанаар улсын хэмжээнд 1931 хүүхэд сургууль завсардах эрсдэлтэй байна гэжээ.
Багш нарын вакцинд хамрагдалт 90-ээс дээш хувьтай байна. Харин суралцагчдын тухайд:
• 12-15 нас 78 хувь
• 16-17 нас 85 хувь
• Мэргэжлийн боловсролд суралцагчдын 65.7 хувь
• Дээд боловсролын байгууллагад суралцагчдын 40.1 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна.