МСҮТ БОЛОН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН УДИРДЛАГАД МЕНЕЖМЕНТИЙН ЗАРИМ ЭРХ ЧӨЛӨӨГ ОЛГОЖ, СУРГАЛТЫН ОЛОН ХУВИЛБАРТ ХЭЛБЭРИЙГ ДЭМЖИНЭ

A- A A+
МСҮТ БОЛОН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН УДИРДЛАГАД МЕНЕЖМЕНТИЙН ЗАРИМ ЭРХ ЧӨЛӨӨГ ОЛГОЖ, СУРГАЛТЫН ОЛОН ХУВИЛБАРТ ХЭЛБЭРИЙГ ДЭМЖИНЭ

Монгол улсад мэргэжлийн боловсролын байгууллагын суурь 1920-1930 оны хооронд тавигдсан гэж үздэг. Өнөөдөр 75 сургалтын байгууллагад 4060 багш ажилтан ажиллаж, 40165 хүн суралцаж байна. Тэдний хамгийн олон нь буюу 31 хувь нь аж үйлдвэрийн чиглэлээр суралцдаг.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяалалд багтаж байсан мэргэжлийн боловсрол энэ оноос Боловсрол, шинжлэх ухааны яамны эрхлэх асуудалд хамаарах болсонтой холбогдуулан удирдах ажилтнуудын зөвлөгөөний зохион байгууллаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэргэжлийн боловсрол цаашид хэрхэн хөгжих талаар төлөвлөлтийг танилцуулж, уулзалтад оролцогчдын саналыг сонссон. Илтгэлд тусгаснаар

  • Яамдын нэгдмэл бодлого, хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэгийг авч, үндэсний зөвлөлийг бэхжүүлэн, ажлын албатай болгоно.
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын удирдлагын томилгоог улс төрөөс ангид байлгаж, тогтвортой байдлыг хангана.
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хөгжлийн загвар, ангилалт, тодорхойлолтыг шинэчилж, МСҮТ хэв шинжийг орчин үетэй нийцүүлэн хөгжүүлнэ. \Бүх нийтийн боловсрол 12 жил\
  • Мэргэжлийн боловсролын 2.5 жилийн хөтөлбөрийг 3 жилийн хөтөлбөрт шилжүүлнэ.
  • Ахлах сургууль, мэргэжлийн боловсрол, сургалт, дээд боловсролын байгууллагууд хоорондын кредит хөрвөх боломжийг олгоно.
  • Гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлж, мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан санхүүжилтийн үйл ажиллагаагтай болгоно.
  • Сургуулиудын удирдлагад менежментийн зарим эрх чөлөөг олгож, сургалтын уян хатан, олон хувилбарт хэлбэрийг дэмжинэ.
  • Багшийн ажил мэргэжлийн тодорхойлолтыг баталж, багш бэлтгэх сургалт, давтан сургалт, мэргэшүүлэх тогтолцоог бий болгоно. Үүнд ажил олгогчдын оролцоонд тулгуурлана.
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүсчлэх, төрөлжүүлэх, гадаад хөтөлбөрийг нутагшуулах, 1+1, 3+2 хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
  • Өмчийн олон хэлбэрийн сургалтыг дэмжиж, дотоод гадаадын том ААН-ийн дэмжлэгийг авахад анхаарна.
  • Сургуулиудын бие даасан байдал, санхүүгийн эрх чөлөөг нэмэгдүүлэн, сургалтын орчин, багшийн хөгжил, нийгмийн асуудалд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
  • Цахим боловсрол, энтрепренершип боловсрол, Green TVET…
  • Ковидын үеийн сургалтын хоцрогдлыг нэн түрүүнд арилгана

Зөвлөлдөх уулзалтын үеэр БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа “Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төсөл”-ийг мөн танилцуулсан. Та бүхэн дараах https://www.meds.gov.mn/post/114380 холболтоор орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.