ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН 2022 ОНЫ ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛНЭ ҮҮ!

A- A A+
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН 2022 ОНЫ ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛНЭ ҮҮ!

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 147 дугаар тогтоолоор батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-д заасны дагуу Шинжлэх ухааны салбарын шагналд нэр дэвшүүлэх арга хэмжээг эхлүүлж байна.

Шинжлэх ухаан, технологийн салбарын 2022 оны "Байгаль, нийгмийн ухааны шагнал"-д нэр дэвшүүлнэ үү.

Шагналд нэр дэвшүүлж байгаа бүтээлийн талаарх материалыг 2022 оны 06 дугаар сарын 30-ны дотор БШУЯ-ны 503 тоот өрөөнд хүлээж авна. Шагналын материалыг дээр дурдсан журмын дагуу бүрэн гүйцэд бүрдүүлсэн байх шаардлагатай. "Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-д Засгийн газрын 2017 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 276 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан болно.

Бүрдүүлэлт дутуу материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Холбоо барих утас: 51-260325

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР