МОНГОЛ ЯПОНЫ ЭМНЭЛЭГТ АЛСЫН ДУУДЛАГАД ЯВАХ ЗОРИУЛАЛТТАЙ БҮРЭН ТОНОГЛОСОН АВТОМАШИН БОЛОН БУСАД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БЭЛЭГЛЭЛЭЭ

A- A A+
МОНГОЛ ЯПОНЫ ЭМНЭЛЭГТ АЛСЫН ДУУДЛАГАД ЯВАХ ЗОРИУЛАЛТТАЙ БҮРЭН ТОНОГЛОСОН АВТОМАШИН БОЛОН БУСАД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БЭЛЭГЛЭЛЭЭ

Монгол Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд Монголын эдийн засаг болон нийгмийн хөгжил хөтөлбөрөөр Японы ард түмэн 3 багц, 313 сая иений буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Өнөөдөр буцалтгүй тусламжийн эхний багц буюу 92 сая иений өртөг бүхий бүрэн тоноглосон автомашин болон эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг Монгол Японы эмнэлэгт гардууллаа.

Олон улсын стандартад нийцсэн, орчин цагийн өндөр технологи бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Монгол-Японы эмнэлэг нь Улаанбаатар хотдоо төдийгүй орон нутагт эмнэлгийн төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж нэмэгдэж байна. Эрүүл мэнд, Боловсролын салбарт, тодруулбал анагаахын эрдэмтэн, багш, судлаач, доктор профессор, эмч, сувилагч, эрүүл мэндийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн бий болгоход энэ дэмжлэг нь үнэтэй хувь нэмэр болох юм.

Засгийн газрын шийдвэрээр Монгол Японы эмнэлэг АШУҮИС-ийн харьяанд шилжиж Монгол Улсын анхны их сургуулийн эмнэлэг болсон. Энэ эмнэлгийг Японы дэмжлэгтэйгээр анх байгуулахдаа их сургуулийн дэргэдэх эмнэлэг болгох зорилт тавьж байсан нь 2021 онд биелэлээ олсон юм.