"САЙДАД И-МЭЙЛ БИЧЭЭРЭЙ" АЯНЫ ҮР ДҮНГЭЭС...

A- A A+

Ёс зүйн жилийн хүрээнд "Сайдад и-мэйл бичээрэй" 14 хоногийн аяныг 2022.02.01-ээс 02.14-ний өдрүүдэд зохион байгуулсан. Эцэг эх, асран хамгаалагчид, багш ажилтнууд, оюутан сурагчдаас 1052 саналыг сайдад ирүүлсэн байна. Ирүүлсэн захидлын 577 нь ёс зүйн зөрчил, харилцаа хандлагын доголдол, ялгаварлан гадуурхалттай холбоотой байлаа.

Захидлыг ангилбал

Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт

Боловсролын удирдах ажилтны ёс зүй, хүний нөөц, байгууллагатай холбоотой

Багш, ажилтан – сурагч, оюутан - эцэг эх, асран хамгаалагчдын хоорондын үл ойлголцол

Суралцах орчны аюулгүй байдал

Тусгай хэрэгцээт хүүхэд, тэдний асран хамгаалагчдад тулгарч буй бэрхшээл

Сурах бичиг сургалтын хөтөлбөр, агуулгатай холбоотой

Ёс зүйн зөрчлийг арилгасан сайн туршлага гэсэн дэд хэсгүүдэд багцлав.

Захидлын

52 хувийг эцэг эх, асран хамгаалагч

28 хувийг салбарын багш, ажилтан

12 хувийг сурагч

8 хувийг оюутнууд ирүүлсэн байна.

Сургуулийн орчинд сэтгэл зүйч ажиллуулсан үр дүн, аймгуудын ёс зүйн зөвлөлийн тайлан, сайдад и-мэйл бичээрэй аяны үр дүн зэрэгтэй уялдуулан ЁС ЗҮЙН ЖИЛИЙН төлөвлөгөөг боловсрууллаа.