2022 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ СУУРЬ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

A- A A+
2022 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ СУУРЬ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Эрдэмтэн, судлаач та бүхнийг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын дагуу суурь судалгааны төслийн баримт бичгийг боловсруулан сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Суурь судалгааны төсөлд тавигдах шаардлага:

  1. Төсөл нь: Дээр дурдсан журмын 1.4.1 дэх заалтад нийцсэн байх
    • Журмын 3.2 дахь хэсэгт заасан бүрдэлтэй байх
    • Төслийн зардлыг журмын 6.3 дахь хэсэгт нийцүүлэн тооцох,
  2. Төслийн өртөг зардлыг  БСШУ-ны Сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “ Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-ыг  баримтлан бодитой тодорхойлсон байх,
  3. Төсөл хэрэгжих хугацаа 3 хүртэлх жил, нийт санхүүжилтийн хэмжээ 50 сая төгрөг хүртэл байх,
  4. Монгол Улсын урт, дунд хугацааны  хөгжлийн бодлого, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлд хамаарсан байх,

Төсөлд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан суурь судалгааны төслийн баримт бичгийг  2022 оны  3 дугаар сарын  18 -ны өдрийн 18:00 цаг  хүртэл  (http://www.project.edu.mn/) цахим хаягаар хүлээн авна. Холбоо барих утас: 260325