ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТ, ЗҮГШРҮҮЛЭЛТИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА

A- A A+
ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТ, ЗҮГШРҮҮЛЭЛТИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2022 оноос эхлэн хэрэгжүүлэх “Технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Эрдэмтэн, судлаачид та бүхнийг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 301 дугаар тогтоолоор баталсан “Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу төслийн баримт бичгээ боловсруулан, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төсөлд тавигдах шаардлага:

  • Өмнө хийгдсэн судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд туршин нэвтрүүлэх, боловсронгуй болгоход чиглэсэн байх;
  • Төслийн давтагдаагүй байдал болон оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон байх;
  • Шинжлэх ухааны салбарын мэргэжлийн эрдэмтэд, судлаачид хамтран оролцсон, төсөл хэрэгжүүлэх хүний нөөц болон лаборатори, багаж тоног төхөөрөмж, туршилт сорилтын бааз бүрдсэн байх;
  • Төслөөр бий болох бүтээгдэхүүний зах зээл, үр ашиг, түүхий эд материалын талаарх тооцоо, судалгаа хийсэн байх;
  • Төсөл хэрэгжүүлэх хугацаа 1-2 жил, санхүүжилт 50 хүртэл сая төгрөг байна.
  • Төслийн өртөг, зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн төсөвт өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д нийцүүлэн тодорхойлсон байна.

Төсөлд тавигдах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан, сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17:30 цаг хүртэл дараах цахим хаягаар (http://www.project.edu.mn/) бүртгэнэ.

Холбоо барих утас: 266295