“ЦАХИМ ШИЛЖИЛТ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

A- A A+
“ЦАХИМ ШИЛЖИЛТ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Мэдээллийн технологи, боловсрол, шинжлэх ухааны салбар болон бизнес эрхлэгчид, гарааны бизнес, цахим шилжилт, инновацийг эрэлхийлэгчдийг нэгтгэсэн “IT, BUSINESS AND INNOVATION DAYS-ERDENET 2022” арга хэмжээ Эрдэнэт хотод болж байна. Энэ үеэр “Цахим шилжилт, мэдээллийн технологи” хэлэлцүүлэг боллоо.  

Хэлэлцүүлэгт БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох оролцож, “БШУЯ-ны салбарын бодлого, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ “Шинжлэх ухаан, технологийн салбарын гол хөдөлгөгч хүч нь хүний нөөц юм. Тиймээс бид энэ чиглэлд ажиллах эрдэмтэн багш нараа дэмжих, гадаадад тархан суурьшсан өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтнүүдийг эх орондоо авчрахад бодлогын түвшинд анхаарч ажиллана” гэдгийг онцоллоо.

Мөн МУИС-ийн профессор Ч.Сономдагва “Хүрээлэн буй орчны хяналтыг дижитал технологи, онлайн платформ ашиглан хянах боломж”, АШУҮИС-ийн доктор Р.Оюунгэрэл "Халдварт өвчний оношилгоонд хиймэл оюун ухааны технологи хэрэглээ", “Эрксис инк” ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч Б.Наран “Технологид суурилсан гарааны бизнесийг амжилттай удирдах нь” зэрэг сэдвээр илтгэл тавилаа. “IT, BUSINESS AND INNOVATION DAYS-ERDENET 2022” арга хэмжээний үеэр хакатон менторшип, инвестор, мэдээллийн технологи инновацийн үзэсгэлэнг зохион байгуулав.