“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

A- A A+
“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

“Хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд тэгш хамруулах үйлчилгээний загварыг нийслэлийн 12 дугаар цэцэрлэг, Төв аймгийн “Унагалдайн андууд” цэцэрлэгт туршиж, анхны хувилбарыг бэлэн болгоод байна. Энэ загварыг Боловсрол, шинжлэх ухааны яам, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтарсан “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.

Сургуулийн өмнөх боловсролын “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө”-ний төслийн хэлэлцүүлгийг мэргэжлийн байгууллагуудын оролцоотой зохион байгууллаа. Сургуулийн өмнөх насны боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдийг цэцэрлэгт хамруулахад энэхүү ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг цэцэрлэгийн багш боловсруулж, эцэг эх, асран хамгаалагчидтай хамтран хүүхдийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд нийцсэн дэмжлэгийг үзүүлнэ.

Хэлэлцүүлэгт ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, МУБИС-ийн СӨБ-ын сургууль, Сэргээн засах төв, Аутизмын холбоо, Сонсголгүйн боловсролын холбоо, Эрт оролцоо цогц хөгжил төв зэрэг ТББ, төрийн болон төрийн бус өмчийн тусгай цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, БШУЯ-ны харьяа газрын мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтнууд оролцлоо.