АНГЛИЙН ТАЛ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

A- A A+
АНГЛИЙН ТАЛ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Их Британий Ерөнхий сайдын Монгол Улсыг хариуцсан худалдааны элч, парламентын гишүүн Даниел Кавченскийг хүлээн авч уулзлаа. Талууд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцлоо.  

Монгол, Англи улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэтгэлэгт 180 гаруй хүн хамрагдсан. Энэ тоог улам нэмэгдүүлэх зорилготой. Манай улс кембрижийн хөтөлбөрөөр төрийн өмчийн гурав, хувийн 22 сургууль бий. Цаашид кембрижийн стандарттай сургуулиудтай болох шаардлага тулгарч байгааг уулзалтын үеэр салбарын сайд дурдлаа.

Их Британий Ерөнхий сайдын Монгол Улсыг хариуцсан худалдааны элч, парламентын гишүүн Даниел Кавченски хэлэхдээ Монгол Улс бидний том түнш. Иймдээ ч боловсролын салбарт хөрөнгө оруулж, дэмжиж ажиллана гэдгээ хэлсэн юм.

Монгол-Британий Дугуй ширээний 14 дүгээр хуралдаан ирэх тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Түүнчлэн Лондон хотноо тавдугаар сарын 22-25-ны өдрүүдэд Дэлхийн боловсролын чуулга уулзалт болно. Эдгээр уулзалтуудын үеэр хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлэх чиглэлээр ярилцахаа талууд илэрхийлэв.